Гадаадад байгаа Монголчууд өнөөдөр саналаа өгнө

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 10

Гадаадын улс орнуудад ажиллаж, сурч, амьдарч байгаа Монгол Улсын сонгуулийн насны иргэд зургадугаар сарын 10-нд буюу өнөөдөр УИХ-ын сонгуульд саналаа өгөх гэж байна. 

Дэлхийн өнцөг булан бүрт суугаа монголчууд  УИХ-ын 2012 оны сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлсэн 11 нам, хоёр эвслийн төлөө саналаа өгөх эрхтэй юм.
Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэд өөрийн оршин суугаа оронд байрлаж буй Дипломат төлөөлөгчийн газарт 2012 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн орон нутгийн цагаар 07-20 цагт өөрийн биеэр очиж, УИХ-ын сонгуульд оролцож буй 11 нам, 2 эвслийн төлөө саналаа өгөх бөгөөд гадаад орнуудад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд дээр авч битүүмжлэн Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлж, саналыг эх орондоо сонгуульд оролцсон сонгогчдын саналтай хамт нэг өдөр тоолох юм.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top