Гадаад улсад амьдарч, ажиллаж байгаа сонгуулийн эрх бүхий монгол иргэд УИХ-ын 2012 оны сонгуульд оролцохоо илэрхийлсэн нам, эвслийн төлөө саналаа өгч дууслаа. АНУ-ын Сан-Франциско хотод ажиллаж, амьдарч байгаа монгол иргэд Улаанбаатарын цагаар 11 цагт саналаа өгч дууссанаар ийнхүү гадаадад байгаа монгол иргэдийн санал өгөх ажиллагаа өнөдөрлөв. Гадаадад байгаа монгол иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий хамтарсан комисс сонгуулийн явцын талаар хоёр цаг тутам мэдээ авч сайтад байршуулж байсан билээ. Комиссын албан ёсны мэдээгээр гадаад улсад амьдарч, ажиллаж байгаа сонгуулийн эрх бүхий монгол иргэдийн 4 мянга 276 нь сонгуульд оролцохоо илэрхийлж албан ёсоор бүртгүүлснээс 2777 нь буюу 64,8 хувь ийнхүү саналаа өгсөн байна.
Сэтгэгдэл ( 0 )