Ж.Энхбаяр сайд Говь-Алтай аймагт ажиллаад ирлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан Хамгаалахын сайд Ж.Энхбаяр тавдугаар сарын  15-17-ны өдрүүдэд Говь-Алтай аймагт ажиллаад ирлээ. Энэ үеэр Алтай хотын төвд 4 км шинэ замыг гүйцэтгүүлэхээр шав тавьснаар иргэд маань шинэхэн дардан замаар удахгүй зорчих боллоо.

Мөн аймгийн төвийн гэрэлтүүлэг, тохижолтын ажилд Ж.Энхбаяр гишүүн маань ихэд анхаарч  ажилладаг нь иргэдийнхээ тав тухтай тохилог орчинд, орчин үеийн өнгө үзэмжтэй хотод ажиллаж амьдрахад нь анхаарч энэ ондоо УИХ-ын гишүүний 2012 онд Говь-Алтай аймагт оруулах хөрөнгө оруулалтын төсвөөс аймгийн төвийн замын гэрэлтүүлэг, тохижолтонд 400 сая төгрөг (төв зам дагуу гэрэлтүүлэг 270 сая төгрөг, дөрвөн багийн спорт талбайн тохижолт, тоглоом 130 сая төгрөг) төсөвлөж ажиллаж байна.

 

Мөн Говь-Алтай аймагт жижиг дунд үйлдвэрлэл, хоршоодын үйл ажиллагаа дэмжих, төсөл хөтөлбөр шалгаруулах зорилготойгоор 600 сая төгрөг төсөвлөсөн. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэдийн үйл ажиллагааг дэмжиж ажилласнаар тус аймаг нь хоршоолын аж ахуйг хамгийн сайн хөгжүүлж байгаа аймаг болоод байна. Ж.Энхбаяр гишүүн маань энэ хоёр өдөр орон нутагтаа ажиллахдаа аймгийн ЗДТГ-ын Үнэлгээний хороотой хамтран иргэд, аж ахуйн нэгжүүдийн төсөл хөтөлбөрүүдтэй газар дээр нь биечлэн танилцаж бодит үнэлгээ хийж 50 гаруй иргэн, аж ахуйн нэгж, хоршоодын төсөл, хөтөлбөрт зориулан 600 сая төгрөгийг хувиарлан үйл ажиллагааг нь дэмжсэн байна.

 

Аймгийн төвийн Есөнбулаг суманд баригдах 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын шавийг тавьж эрдэм номын их өргөөний суурийг тавьлаа.  Энэ барилгын ажил нь 2012-2013 ондоо баригдаж дууссанаар шинэхэн будаг нь ханхалсан сургууль нэгээр нэмэгдэх юм. Мөн бүх сумдын сургуулиудад хөдөлбөрийн кабинет байгуулах, сургууль цэцэрлэгүүдийн гал тогоог шинэчилж, цахилгаан гал тогооны тоног төхөөрөмжийг нь шийдвэрлэж өгснөөр боловсролын салбарынхаа шинэчлэлд тодорхой хувь нэмэр оруулж сурагчид, хүүхэд багачуудаа баярлууллаа.

 Аймгийн ахмадын өргөөг худалдаж авах, засварлах, тохижуулахад 100 сая төгрөг төсөвлөж, ахмад буурлууд, настангуудаа амарч тухалж ярьж хөөрч цуглаж байх тохилог таатай орчинг бүрдүүлж, ахмадын шинэ өргөөтэй болгож олныг баярлууллаа.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(86.51.26.12) 2014 оны 06 сарын 21

It”s a pleasure to find such rattinaloiy in an answer. Welcome to the debate.

0  |  0
Top