Орд эзэмшигчдэд олгох нөхөн олговрын тухай хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 13
Засгийн газраас өнгөрөгч долоо хоногт Урт нэртэй хуулийн үйлчлэх хүрээнд гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн зааг, ойн сан бүхий газрын хилийн заагийг тогтоосон билээ. Урт нэртэй гэгдэх хуулийг хэрэгжүүлэх хүрээнд алтны орд газруудын 242 лицензийг бүрэн түдгэлзүүлсэн бөгөөд үүний 69-ийг бүрэн, 36-г хэсэгчлэн цуцалсан. Мөн алтны шороон ордоос бусад 1400 лиценз бүхий талбайн хил хязгаарыг салбарын яамд тогтоогоод байсан юм. Харин лицензийг нь цуцалсан болон түдгэлзүүлээд байгаа ордын эзэмшигчид Засгийн газраас их хэмжээний мөнгө нэхэмжлээд байгаа аж.

Иймд Засгийн газар өнөөдрийн ээлжит хуралдаанаар Урт нэртэй хуулийн хилийн заагтай давхацсан тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд олгох нөхөн олговрын тухай авч хэлэлцэх юм байна.

А.ТЭМҮР                        

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top