Ерөнхийлөгч шинэ элчин сайдуудад үүрэг даалгавар өгөв

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 13

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Вьетнам улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Энхбат, Польш улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Ганбаатар, Тайланд улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Баттөмөр, Итали улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Одонбаатар нарыг өнөөдөр хүлээн авч уулзав.

Ерөнхийлөгч хоёр талын дээд хэмжээний айлчлалаар тохирсон хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрүүдийг эрчимтэй хэрэгжүүлэн, бүс нутгийн болон олон улсын түвшинд Монголын санал, санаачилгыг ажил хэрэг болгоход тухайн орнуудаасаа дэмжлэг авч, харилцан айлчлалуудыг сайн бэлтгэн зохион байгуулж, хууль ёсыг чанд сахиж ажиллахыг  Элчин сайд нарт үүрэг болголоо.

Ерөнхийлөгч шинээр томилогдсон Элчин сайдуудад суух орнуудынхаа төрийн тэргүүнүүдэд гардуулах Итгэмжлэх жуух бичгүүдийг нь гардуулан өгч, ажил үүргээ сайн хэрэгжүүлэхийг хүсэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top