Төв аймгийн Сүмбэр суманд өндөр найрлагатай алтны орд нээжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 14

Канадын Ванкувер хотод 2007 онд байгуулагдсан “Алтан Рио Минералс” TSX.V;AMO компани Ховд аймгийн Чандмань-Ёл уул, Хэнтий аймгийн Онон, Балж голын орчим болон Хавчуугийн ордын 153, 310 га талбайд хайгуул, олборлолт явуулах лиценз эзэмшдэг. Тус компани Төв аймгийн Сүмбэр сумын нутаг дахь Хавчуу хэмээх газарт алтны хайгуул, шинжилгээ хийж байгаа бөгөөд эхний өрөмдлөгийн үр дүнгээ хөрөнгө оруулагчдад танилцуулжээ. Эхний өрөмдлөгийн үр дүнд сэтгэл хангалуун байгаа “Алтан Рио” компани олборлолтоо явуулах дараагийн алхмыг хийхээр төлөвлөөд байгаа юм. Хавчуу ордны лицензийг 100 хувь эзэмшдэг “Алтан Рио” нь хуучин “Бороо Гоулд” компанийн алтны орд байсан газраас 10 км-ийн зайтай аж. Эхний өрөмдлөгийн дээжийг Улаанбаатар хот дахь эрдсийн шинжилгээний лаборатори “Stewart Group” болон “Actlabs Asia”-т шинжилж, алтны найрлага өндөр гэдгийг тогтоосон байна.  

 Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top