Хувьцааг баталгаажуулах ажил эхэллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 15

Хүний хөгжил сангийн дэвтэрт эзэмшиж буй хувьцааг баталгаажуулах ажил улс орон даяар эхэллээ. Уг дэвтэрт "Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компанийн эзэмшиж байгаа хувьцааны тоо, хөрөнгийн дүнг бичиж, баталгаажуулах юм. Гэхдээ эхний ээлжинд "Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв"-өөс баталгаажуулан ирүүлсэн, хүний хөгжил сангийн 1072 ширхэг хувьцаагаа /нэг сая төгрөг/ бүтнээр нь эзэмшиж байгаа 750 мянган иргэний дэвтэрт бичилт хийнэ. Дараагийн удаад өмнө нь бэлэн болон бэлэн бусаар хишиг, хувиа хүртсэнээс шалтгаалан 1072-оос бага хувьцаа эзэмшиж байгаа иргэдийн дэвтэрт үе шаттайгаар бичилт хийж, баталгаажуулахаар болжээ. Энэ ажил он дуустал үргэлжлэх юм.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top