Төрийн байгууллагуудыг цахим мэдээллийн сантай болгоно

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 16

Өчигдөр Төрийн өмчийн мэдээллийн санг хөгжүүлэх төсөл дээр Сангийн яам, Төрийн өмчийн хороо Солонгосын талтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Солонгос улстай хамтран ажилласнаар төрийн бүх ажил үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, ингэснээрээ хоцрогдсон техник, тоног төхөөрөмжийг халж шинэ дэвшилтэд нэвтрэх юм. Уг ажлын хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Сангийн яам, Гадаад харилцааны яам болон 21 аймаг, нийслэлийн болоод салбар, агентлагуудыг цахим хэлбэрт шилжүүлж эхэлжээ.

Энэхүү нэгдсэн мэдээллийн санг байгуулахад нэг сая ам.долларын санхүүжилт хэрэгтэй гэнэ. Төсөл амжилттай хэрэгжсэнээр төрийн болон орон нутгийн өмчийн мэдээллийн систем, шилжилт хөдөлгөөнийг тухайн цагт нь онлайнаар бүртгэж, хянах боломжтой болно. Өнгөрсөн онд БНСУ-ын талаас нийтдээ 32 сая ам.долларын буцалтгүй тусламжаар энэхүү цахимжуулах ажлыг хийж буй.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top