Х.Бадамсүрэн, Сонгуулийн тухай хуулийг удаа дараа зөрчжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Өмнөговь аймгийн УИХ – ын 11 – р тойрогт МАН – ын нэр дэвшигч Х.Бадамсүрэн нь сонгуулийн сурталчилгааныхаа явцад Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл гаргасныг нь баримтаар нотлон иргэн О.Эрдэнэ-Өрнөхөөс Сонгуулийн Ерөнхий хороо болон тойргынхоо хороонд гомдол гаргаад байгаа юм. Нэр дэвшигч Х.Бадамсүрэн нь Сонгуулийн тухай хуулийн 35.15.5 – д заасан “Сонгогчдод  амлалт, эд бараа өгөхийг хориглох” заалтыг хэд хэдэн удаа зөрчиж, авто машин, мөнгөн дүн заасан амлалт өгсөн байгаа юм. Хуулийн дагуу Х.Бадамсүрэнгийн нэрийг сонгуулийн нэрсийн жагсаалтаас хасах ёстой болж байна. Мөн МАН – аас нэрийн жагсаалтаар дэвшихээр болсон Б.Долгор өрсөлдөгчөө үндэслэлгүйгээр гүтгэн , доромжилсныг нь Өмнөговь аймгын АН-аас СЕХ, болон тойргын хороо, шүүхэд хандсан гомдол гаргасан байна.

УИХ-ЫН СОНГУУЛИЙН 11-Р ТОЙРГИЙН ХОРООНД

2012-6-10                                                                                              Даланзадгад сум

Нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасуулах тухай:

УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн нь дараах 3 зөрчил гаргасан байна.

  1. 2012 оны 3 дугаар сарын 29-нд Даланзадгад хотын Хөгжимт жүжгийн театрт иргэдтэй хийсэн уулзалт дээр “...сургуулиудад уралдаан тэмцээн, олимпиад гээд олон асуудлууд байдаг. Тэнд унаа унашны хүндрэл гардаг. Иймд боловсрол, соёлын газруудын саналыг үндэслэн өнгөрсөн онд болсон аймгийнхаа 80 жилийн ойгоор төвийн сургууль, цэцэрлэгт шинэ пургон машин бэлэглэсэн. “Цаашид Өмнөговь аймгийн соёл боловсролын байгууллагууд, тухайлбал, сургууль, цэцэрлэг, соёлын төвд шинэ пургон машин олгоод эхэлсэн. Үлдсэн нь 4 сард унаа, машинтай болно” хэмээн амлалт өгсөн нь УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 35.15.5-д заасан ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор “ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр... амлалт авахыг”-ыг хориглосон заалтыг зориуд санаатайгаар зөрчжээ. Энэ нь бичлэгт тодорхой байгаа болно.
  2. Мөн, Х.Бадамсүрэн нь УИХ-ын гишүүний тайлан тараах хэлбэрээр халхавчлан тараасан УИХ-ын гишүүний тайлангийн 46 дугаар хуудсанд “2012 онд 623 сая төгрөгийн Орон нутаг багийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна” гэсэн нь ирээдүйд 623 сая төгрөг өгнө гэсэн утгатай амлалт байна.
  3. Тайлангийн 55 дугаар хуудсанд “пургон машин олгох төслөө 2012 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр ажиллаж байна” гэж амласан байна.

Энэ нь УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 35.15.5-д заасан “ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, аман хэлцэл хийх, хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах”-ыг хориглох тухай заалтыг зөрчсөн. УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн сонгуульд оролцох Намын мөрийн хөтөлбөрт ч ийм төрлийн амлалт тусгахыг хориглосон байгаа.

          УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.35-д “ Энэ хуулийн 35.15-д заасныг зөрчсөн нь нэр дэвшигчийг бүртгэснээс хойш тогтоогдсон бол,... нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах үндэслэл болох...” тухай заажээ.

          УИХ-ын 11-р тойрогт нэр дэвшигч Х.Бадамсүрэнгийн дээрх үйлдэл нь түүнийг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах үндэслэл болж байна.

          Иймд УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасны дагуу нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах асуудлаар гаргасан энэхүү гомдол нь тойргийн хорооны харъяалан шйидвэрлэх гомдол мөн байгаа тул нэр дэвшигч Х.Бадамсүрэнг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасч өгнө үү.

 

Гомдолд хавсаргасан баримт:

  1. УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэнгийн 2012 оны 3 дугаар 29-нд Даланзадгад хотын Хөгжимт жүжгийн театр иргэдтэй хйисэн уулзалтын видео бичлэг
  2. УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэнгийн 2008-2011 оны ажлын тайлан /Говийн баялаг Монголын ирээдүй/ өнгөт сэтгүүл-1ш /уг сэтгүүлийн 38, 55 дахь нүүр/

                     Өргөдөл гаргасан:    О.Эрдэнэ-Өрнөх

                     Хаяг: Өмнөговь аймаг, Даланзадгад сум,

                           Оюутын 7-р баг, 11-тоот,

                              Утас: 9888-9996

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top