...Уур хүрээд ч гэх юмуу гутраад ч гэх юмуу дэндүү их итгэж байсан болоод ч юмуу танд би захидал бичиж сууна.
... ядуу Монгол залуу энд амьдралаа бодон бодон бичиж байхад, яаж миний саналыг авах бэ гэж та бас тэнд шаналж байгаа...
өдөр шөнө, хар цагаан, нүгэл буян, жаргал зовлон, бүгд л хүйн холбоотойн учир энэ ажгуу...
одоогоос 4 н жилийн өмнө л улсын их хурлын сонгуулиар их сайхан гэгээн мөртөй бас их бараан мөртөй цаг байж дээ...
ажлаасаа тарж ирсэн би худгаас ус түрээд алхаж байхад таны сонгуулийн ажил ид өрнөж байхтай таарч их л олзуурхаж билээ тэр сэтгэлийг минь мэдсэн юм шиг яагаад ч юм бэ та надтай тэр олны дундаас гар барисан би тэгэхэд ёстой л тэнгэрийн ундаг атгана гэгч болж баярлаж бас ажилд эвэршиж эвдэрсэн гараараа таны эрх мэдлийн шитэд дохиураас барьсандаа их ичиж билээ...
тэр цагаас хойш таны дүрийг барагтаа л олж харсангүй явсаар саяхан нэг их хурлын чуулгааны хуралдаанаар царайг таны харлаа та их сайхан харагдаж байсан шүү...
би ч олон жил уулзаагүй андыгаа харсан мэт баярласан бас ор сураггүй байж байж одоо л нэг телевизээр гарч байгаад чинь бага зэрэг гомдсон ...
нээрээ та бага зэрэг махалсан харагдаж байсан жиндээ жоохон анхаарахгүй бол цаашдаа нээх зохиохгүй юм шиг санагдсан шүү...харин би тэр жилийнхээ бодвол нэлээд жин хаяад байгаа... надад жингээс ч өөр хаях юм бараг л байхгүй л дээ...
олон жил бидэнтэй уулзаагүйд чинь өчүүхэн туньдаг ч гэсэн ордонд намайг орлож суугаа гэж уужуу Монгол ухаанаараа итгэдэг болоод ч тэр үү, бас уулга алдахдаа хүртэл алга хавсран мөргөдөг улсын минь сүлдэнд тангараг өргөсөн болохоор чинь нь ч тэр юмуу ямартай ч би танд хэзээ ч муу юм боддоггүй байсаан...
Гэхдээ л
сүүлийн үед өлсөх тоолондоо, цангах болгондоо, өрөндөө дарлуулах бүрийдээ, өр зүрхнээсээ хайртай эх нутгаа цөмлүүлэх бүхэндээ би танд гомдож, туниж, уурлаж, бүүр сүүлдээ үзэн ядах болсон...
...ТА...
Яагаад Яагаад заавал энэ олон Монгол залуусын зовлонгоор жаргал хийж, энэ олон ядуу монгол залуусын хүслээр завь хийж, энэ олон мянган монгол залуусын итгэлээр дамнуурга хийж алдрын оргилд хуурамч багтайгаар хүрэх ёстой байсан гэж...
Яагаад Яагаад заавал эгэл бор амьдралын дунд төрж өссөн бид эрх ямбатан та нарын хүслийн золиос байх ёстой гэж...
Өлсгөлөн ходоодонд минь талхны үүрмэг хийнэ гэж өглөөнөөс үдэш болтол та биднийг хуурах ёстой гэж ...
Таныг 40.000 н айлын сууц барина гэж амлахад чинь би алга хавсран мөргөж зүрхэндээ уйлж байсан ...амьхандаа өдийд өөрийн гэсэн байртай болно гэж итгэж суусан гэтэл одоо ч гэсэн би хэзээ байрны эзэн орж ирээд хөөх бол гэж хөхөө өвлийн хүйтэнд хаалга чагнан сууж байна...
Таныг хүн болгоныг цахим ертөнцөд холбоно гэж амлахад чинь овоо доо олны хүүхдэд хичээл заахдаа ядаж л нэг компеютэртэй болох юм байна гэж дотроо итгэсэн дахиад л та хуурсан
...Саяхан би цалингийн зээл хийж нэг нөтбүк авсан сарын хүү их л өндөр юм билээ... гэхдээ яах бэ олон жилийн дунджаа дагаад бүсээ чангалхад болно биздээ харин 3 хан настай хүүгээ л өлсгөхгүй юмсан ...таныг харж ажлаа алдаж байхын оронд аль эрт л ингэх байсан юм байна лээ...
Та бас биднийг бүгдийг нь ажилтай болгож амьжиргааны түвшинг дээшлүүлнэ гэж амалсан үүнд бид бас л итгэж үзгээ шүүрэн авч таныг л бас сонгосон...
Гэсэн ч та бас л хуурсан...
Сонгуулийн үеэр тантай авхуулсан зурган дээр өмссөн саарал костюм минь танаас илүү надад нөмөр болж байна даа...
Хэдэн муу найз нар минь өлбөрч үхэхгүйн тулд гадаадад гарч боолын хөдөлмөр эрхэлж 21н цаг ажиллаж 3 цаг амарч хүний хорвоогийн хоног өдрийг элээж байна...
Хүн л болсон юм хойно хааяа нэг нийлж бага сага хэмжээгээр наргиж цэнгэхдээ ...сар шиг холын газар дасахггүй гээд яах бэ
Сайхан монгол бүсгүйг санахгүй гээд яах бэ
Зориод очсон газраа дасахгүй гээд яах бэ
Зоргоороо орхисон нутгаа санахгүй
Амьдрал хөөж би нутгаасаа гарсан юм
Аргагүй л ажил л гололгүй хийсэн юм гэж
дуулаад л уйлалддаг гэсэн... ичмээр ч юм шиг нас биед хүрсэн эр хүмүүс атлаа уйлаад л...
...Гэхдээ гэрээс гарч гэдэс алдаж үзээгүй та бид 2 ч яаж мэдэх бэ дэ тиймээ /би өөрийгөө бас гэдэс алдаж үзээгүй гэчихжээ хэ хэ уучларай/.
Ингээд л бодох болгонд та биднийг ямар их хуурч, ямар их доромжилж, ямар ихээр тохуурхаж, байсан юм бэ гэж бодогдож үзэн яадахын дээдээр үзэн ядаж, зүхэхийн дээдээр зүхье гэсэн ч...
Гуутай бурхдаас ч илүүтэй төрийн минь түшээ гэж бодохоор ...гуниг харуусал минь замхарч жудаг төгөлдөр монгол зан минь, судсанд лугшиж, зүрхэнд дэлсэнэ...
Харин одоо дахиад л өнөөх гайтай гэж хэлж болох сонгууль хаяанд ирчихэж...
ядуу монголын зовлонгоор жаргал хийхээр яам тамгын түшмэд бүгд бидэнд учиргүй хайртай болчижож...
Удахгүй та минь ч гэсэн дахиад л тойрогтоо ирнэ улаан хивс дэвсэж бид таныг угтана...
Өлсөж байна уу гэж та мэдээж асууна бүрэг зандаа дийлдэж бид гайгүй гэж хариулна...
Мөнгө авах уу гэж гэж та бас л асууна өө яах гэсэн юм бэ гэж бид бас л нэрэлхэнэ...
Гүндүүгүй монгол зан гэж та ганц юм задлана гүд гүд шүлсээ залгиж битүүхэн бид баясана...
Настан буурлууд таныг минь гэгээрэлд хүрээд ирсэн мэт олныг асууж сандаргана...
Наад цаад намын нөхөд бас хор хутгаж золиг тарьж хэрүүл өднө...
Гэсэн ч та дахиад л сонгогдоно... гэргий хүүхдүүд сүү өргөж араас чинь гүйлдэнэ...халамцуухан бид хишиг хувиа хүртээнэ гэсэн хуанлиг чинь бариж үлдэнэ...
Хар машиндаа та сууж халаасандаа салаавч гаргаад төрийн ордонруу жолоо зална...
Гайтай тэр хаврын өдөр гараа яах гэж танд атгуулавдаа...эрлэгийн элч ч гэсэн инээдэг л юм байна...Сонгуулиа гэж...тантай барисан энэ гарыг тасдаж хаяхыг ямар их хүснэм би...
Н.Ганхуяг
Сэтгэгдэл ( 0 )