Г.Баярсайхан самбарт нэг тэрбум гаруй төгрөг зарцуулж, намынхаа гишүүдийг хөөжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан намынхныгаа түлхэж, сурталчилгааны самбарыг түших болжээ. Тэрбээр гудамжны сурталчилгааны самбарыг нэг тэрбум гаруй төгрөгөөр түрээслэсэн байна. Чингэлтэй дүүрэг дэх зам дагуу гэгээн дүрээ харуулахын тулд найман цэцэрлэг байгуулчих мөнгийг цацаж яваа нь харамсалтай. Хэдхэн хоногт самбарт зургаа тавихын тулд зарцуулсан нэг тэрбум төгрөгөөрөө тойрогтоо бүтээн байгуулалт хийсэн бол сонгогчид таатай хүлээж авах байлаа. Гэтэл өнгөрсөн дөрвөн жилд Г.Баярсайхан Чингэлтэй хайрханыг дархалснаас өөр нүдэнд харагдахаар ажил хийсэнгүй. Тойрогтоо зориулах мөнгөөр өөрийнхөө сурталчилгааг хийх гэж нөөж байсан нь тодорхой болж байна.

Нэр дэвшигч биш “Самбар” Баярсайхан бол сон тэрбээр өөрийнх нь сурталчилгааг хийж байсан намынхаа гишүүдэд нэг ч төгрөг өгөлгүй хөөжээ. Ингэж намынхаа гишүүдийг сурталчилгааны самбараар сольсонд АН-ын гишүүд төдийгүй сонгогчид дургүйцэж байна. Ийм хүнийг эх оронч, Чингэлтэй хайрханаа дархлагч гэхэд бас хэцүү.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top