Д.Ганболд: Бидний хийсэн бүтээсэн бүхэн иргэдийнхээ аз жаргалтай инээмсэглэлийн төлөө байдаг

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Чингэлтэй дүүргийн Засаг дарга, НИТХ-ын 17-р тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Даваагийн Ганболдтой хийсэн ярилцлагыг хүргэж байна.

-Танай дүүрэгийн томоохон бүтээн байгуулалтуудын нэг тусгаар тогтнолын талбай гэрэлт хөшөөний талаар ярьж өгөөч?

Аливаа улс үндэстэний түүхэн бахархал болсон талбай, гэрэлт хөшөө нь тухайн нийслэлийн чимэг болдог лдоо. Бидний сайн мэдэх Америкт хүртэл эрх чөлөөний хөшөө гэж байдаг. Энэ л утгаар нь бодож  түүх соёл, зан заншил, бүх үнэт зүйлийг цогцоор нь билэгдэж шингээхийг хичээсэн. Энэ хөшөөний утгыг илэрхийлэн хэлбэл их түүх болно. Би төсөөлдөг лдөө Дорнод монголын талд энэхүү гэрэлт хөшөөгөө босговол хичнээн км-ийн цаанаас гэрэлтэн харагдах бол гэж.

  • Яагаад Дорнод монголын талаас гэж ?

Би Дорнодын хязгаарт хилээ манаж эрийн цээнд хүрсэн хүн. Улсынхаа дархан хилийн манаанд зогсож Монгол хүн болж энэ газар шороонд төрсөндөө бахархахаас өөр аргагүй юм билээ. Энэ орчлонгийн цээжинд морин дэл дээр эх орныхоо торгон хилийг манана гэдэг эр хүн бүхэнд олддоггүй тохиол. Ийм сайхан албыг хашихдаа нэг өдрийн дотор дөрвөн улиралынхаа аашийг үзэж, аядаж, аргадахын жаргалыг мэдрэх ямар сайхан гээч.

  • Яаж тэр бэ?

Тэр их тал дээр аадар бороо хувин хувингаар цутгаж байхад морин дэл дээр хилээ манаад явж байх эр хүний аз жаргал байдаг. Мориноосоо буугаад “Бүгд найрамдах Монгол Улсын дархан хил тайвныг илтгэе” гээд рапорт өгч зогсоход бакалын түрийнээс борооны ус сад тавих тэр агшин үгээр хэлэх аргагүй  сайхан мөч. Би монгол эр хүн гэсэн омогшил ч төрнө шүү дээ. Ингэж л эр хүний цээжинд эх оронч сэтгэлгээ улам бат оршдог юм билээ.

-Хотод төрж өссөн, Орост боловсрол эзэмшсэн таныг ийм үндсэрхэг гэж бодсонгүй.

-Юуг нь нуухав, би ер нь үндсэрхэг талдаа хүн. Хүн хүний дотор эх орноо хайрлаж хамгаалах сэтгэлгээ янз бүрээр л оршдог. Эцэг өвгөдөөс уламжилж ирсэн түүх соёл, зан заншил, ёс журам, түүхийн бүх үнэт зүйлд хүндэтгэлтэй ханддаг. Гэрэлт хөшөөг бүтээх ажлыг санаачлан эхлүүлэхэд хамтран зүтгэгчид, найз нөхдийнхөө санал санаачлагыг тусган байж хамт олныхоо хичээл зүтгэлээр босгосондоо.

- Та Явуугийн цэцэрлэгт хүрээлэнг бүтээн байгуулахдаа ч бас билэгдэлийг нь бодож хийсэн үү?

Дүүрэгтээ хийсэн бүтээн байгуулалтаас миний багагүй хичээж зүтгэсэн ажил бол Явуугийн цэцэрлэг. Энэхүү цэцэрлэгийн ширхэг өлгөц бүр нь түүхийг мөнхөлсөн билэгдлийг бодож хийсэн. Бүгдийг нь монгол хүний ур ухаанаар бүтээсэн. Явуухулангийн хөшөөг монгол ахуйн журмаар зүүн хойморт залсан. Зүгээр ч нэг аваачаад тавьчихаагүй юм шүү…Өвөл ч мөнх ногооноороо байлгах үүднээс 108 мөнх ногоон шилмүүст мод тарьсан байгаа. Түүнээс гадна Явуугийн хөшөөний хувьд цорын ганц амьд харилцаа үүсгэсэн гэдгээрээ онцлог.

 

- Ингэхэд ганц санал санаачлага байлаа гээд энэ бүх ажил хийгдэхэд хэцүү биз?

Өө тэгэлгүй яахав хотын дарга Г.Мөнхбаяр бидний ажлуудыг бүх талаар дэмжиж ирсэн болхоор богино хугацаанд асар их зүйлийг амжууллаа.  Г.Мөнхбаяр даргын хувьд инженер хүн болхоороо ч тэрүү бүтээлч ажлууд дээр илүү ач холбогдол өгч, хурдтай урагшлуулхын төлөө өөрийн санал бодол, цаг заваа илүү зарцуулдаг шүү. Энэ нь бидэнд илүү их ажиллах урам зориг өгдөгдөө. Ер нь тэгээд хотыг инженер хүн л удирдахаас улс төрч хүн удирдахгүй лдээ. Хотыг улс төржүүлж болохгүй өнөөгийн төрийг хар лдаа хэт их улс төрчсөнөөс иргэдийн төрд итгэх итгэл улам суларч ямарч сайхан ажил байлаа гээд шийдвэрлэгдэхгүй замхардаг нь нууц биш. Тиймээс хотын хөгжлийг урагшлуулхад хамгийн чухал зүйл нь улс төрчид биш жинхэн бүтээн байгуулах чадвартай инженер, эдийн засагчид л авч явах ёстой.

  • Өнгөрсөн хугацаанд хийгдсэн шинэлэг ажлуудаас онцлохгүй юу?

Шинэлэг гээд яривал олон зүйлийн талаар ярих болно. Үүнээс нэгийг нь онцолход цахим дүүрэг болхоор зорьсон энэ ажил үндсэндээ дуусч байна. Ингэснээр иргэд ямар нэгэн бичиг баримтын лавалгаа, сунгалт болон бусад бичиг баримтаа гэрээсээ интэрнэтээр мэдүүлж асуудлаа шийдүүлэх боломжтой боллоо. Цаашдаа шинээр хийгдэж буй бүтээн байгуулалтын талаар иргэдийнхээ саналыг тусгаж илүү ойр, хүсэлд нь нийцсэн ажлуудыг санал асуулга байдлаар тэднийхээ хяналт доор хийх бололцоог бүрдүүллээ.

П.Хашчулуун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top