ИЗНН-ын дарга С.Дэмбэрэл, намын жагсаалтаар нэр дэвшигч Р.Лхагвадулам, Тунгалаг, ИЗНН-с Орхон аймагт нэр дэвшигч М.Батцоож, З.Алтанхуяг, нар тус аймгийн бичил, жижиг дунд бизнес эрхлэгчидтэй уулзлаа.
ИЗНН-ын “Амьдрал” мөрийн хөтөлбөрт тусгагдсан
зэрэг бодлогуудыг Эрдэнэтчүүд сайшааж, ИЗНН-ыг дэмжиж байгаагаа илэрхийлж байлаа.
Тэд Аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга, Эрдэнэтэд 30 жил амьдарсан жудагтай, тулхтай улс төрч М.Батцоож, мөн зэсийн үйлдвэр байгуулахаар зоригтой зүтгэж байгаа залуу З.Алтанхуяг нарт саналаа өгөхөө хэлж байлаа.
Орхон аймагт урин дулаан цаг айлчлан ирж, бороо орж, зүлэг мод ногоорч байна. ИЗНН нь Монголын улс төрд мод тарьж, эрүүл, цэвэр агаар авч ирнэ гэдэгт итгэж олон иргэн энэхүү цэвэрхэн, хэлсэндээ үнэнч байдаг улс төрийн хүчинд амжилт хүсч байв.
Сэтгэгдэл ( 0 )