Дарханчууд ИЗНН-аас нэр дэвшигч Ц.Ширэндэвт ам сайтай байна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26


…Бидний амьдрал гундуу байна. Манай Дарханд ажилгүйдэл, архидалт, ядуурал гэж цадигаа алджээ. Аймгийн удирдлагууд болоод УИХ-д өнгөрсөн дөрвөн жилийг төлөөлөн сонгогдсон эрхмүүд амьдралыг маань тэгшилж өгсөн аястай юм ярих юм. Тэгвэл бодит байдалт тийм зүйл байхгүй. Бид 22 жилийн туршид МАН, АН-аас “Амьдралыг чинь сайхан болгоно” гэх бүрт нь итгээд сонгож байлаа. Одоо хаширсан” хэмээн дарханчууд нэгэн дуугаар хэлж байна. ИЗНН-ын дарга С.Оюун, С.Дэмбэрэл болон намын үндэсний хорооны гишүүд болох Д.Тунгалаг, Р.Лхагвадулам нар Дархан-Уул аймагт ажилласан юм. ИЗНН-ынхан бусад намууд шиг иргэдийг “хүчээр” авчирч цуглуулсан хурал хийгээд явсангүй. Тэд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид,  хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон иргэдийн ажил амьдралтай танилцаж санал сэтгэгдлийг нь сонслоо.

 Иргэн Ш.Батсүх: Миний ойр дотны олон хүн ИЗНН-ыг дэмжиж байгаа



 
Аймгийн худалдааны төв брижид  хоол амтлагч зарах Ш.Батсүх гуай “ИЗЗН-ын дэвшүүлсэн “Амьдрал” мөрийн хөтөлбөрийг уншлаа. Үнэхээр амьдралд ойрхон хөтөлбөр байна. Тэгэхгүй МАН, АН-ынх шиг 20-30 жилийн дараах Монголын амьдралыг зөгнөж дэвшүүлээгүй байна. Өнөөдрийн амьдралаа арай ядаж өнгөрүүлж байгаа иргэдэд 20 жилийн дараах хөтөлбөр ямар хамаа байна. “Амьдрал” хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эмэгтэйчүүд, жижиг дунд үйлдвэр эрхлэгчид гээд нийгмийн “шоовдор” болсон бүлгийн ажил, амьдралыг сайжруулахаар тусгасан нь сайшаалтай. Ялангуяа, жижиг, дунд үйлдвэрлэлд төрийн дэмжлэг хэрэгтэй байна. Хэдийгээр дэмжих сан нэртэй хууль батлагдсан ч үр шимийг хүртэе гэсэн жинхэнэ эзэддээ очихгүй байна. Харин зээл авахгүйгээр бизнесээ эрхлээд явах боломжтой иргэд бидний өмнөөс авч байгаа. Би үнээний фермер байгуулах тухай төсөл бичиж орон нутгийнхаа халамжийн байгууллагад өгсөн юм. Гэтэл түүнийг маань “Тэнцээгүй” нэрээ үл ойшоож байх жишээтэй. Иргэнийхээ амьдралыг дээшлүүлэхийн төлөө явсан үйлдлийг МАН, АН-аас 22 жилийн турш олж харсангүй. Одоо шинэ нам хэрэгтэй. Өөрчлөлт чухал байна. Монголчууд сэтгэлгээгээ өөрчлөх ёстой. Миний ойр дотны олон хүмүүс ИЗНН-аас нэр дэвшиж буй залуусыг дэмжинэ” хэмээн ярилаа.


Иргэн Н.Туяа: Намуудын хий хоосон амлалтаас залхаж байна


 
Гурилан бүтээгдэхүүн зарж буй иргэн Н.Туяа “Дарханд сайхан амьдрах боломж бий. Дэд бүтэц сайн хөгжсөн, зам харилцаа сайтай гээд. Харамсалтай нь, сайхан амьдрах нөхцлийг нь энэ төр гаргаж өгсөнгүй. Зээл аваад лангуугаа томруулъя гэхээр “Таны барьцаа хөрөнгө зээл авахад хүрэлцэхгүй байна” гэнэ. Тэгснээ ийм, тийм юмны татвар гээд олсон орлогоос маань багагүй хэсгийг нь авчихаж байгаа юм. Ийм нөхцөлд амьдралаа яаж сайхан болгох юм бэ. Үүнийг л энэ дөрвөн жилийг удирдсан төр, засгийн удирдлагуудаас асуумаар байна. Уг нь би МАН-ын гишүүн хэдий ч хий хоосон амлалтаас нь залхах болсон. Сонголтоо МАН, АН-аас биш өөр хүчнээс сонгох болно” гэв. Ийнхүү ИЗНН-ын удирдлагууд иргэдийн ажил, амьдралтай танилцаж явахад МАН, АН-ын тухай шүүмжлэлийг хатуухан хэлж байв. Тэд “Өөрчлөлт хэрэгтэй байна. Монголчууд сэтгэлгээгээ өөрчилж шинэ хүчин төрүүлье” гэж санал нэгтэйгээр уриалах ажээ. Үүний дараа иргэдтэй уулзалт зохион байгуулсан юм. Тодруулбал, УИХ-ын сонгуульд Дархан-Уул аймагт ИЗНН-аас нэр дэвшиж буй Ц.Ширэндэвийг дэмжиж буй нутгийн зон олонтой чөлөөтэй ярилцсан нь тэр.


Сумын Засаг даргаас байгаль орчны төлөөлөгч болтлоо төрд зүтгэсэн Ц.Ширэндэв


Нэр дэвшиж буй Ц. Ширэндэвийн тухай товчхон өгүүлэхэд,  Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн.Эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. 1985 онд Нөмрөг сумын 10 жилийн дунд сургууль, 1985-1986 онд малчин, 1986-1988 онд цэргийн алба хаажээ. Тэрээр 1988-1992 онд ХААИС-ийг эдийн засагч, нягтлан бодогч мэрэгжлээр, 2007-2011 онд Түшээ дээд сургуулийг төгссөн, Эдийн засгийн ухааны магистр цолтой. 1992-1993 онд Завхан аймгийн Нөмрөг суманд “Их-Эхлэлт” нэгдлийн орлогч дарга,1993-1995 онд ХАА-н биржид брокер, 1996-2000 онд Завхан аймгийн Нөмрөг сумын Засаг дарга, 2002-2007 онд АНУ-д ажиллаж амьдарсан бол 2007-2010 онд “Си Эс Эм Эм” ХХК-ийн захирлаар ажилласан.  2011-2012 онд “Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл”-ийн удирдах зөвлөлийн гишүүн, “Монголын Байгаль Орчны Орон Нутгийн Дэвшил Холбоо”-ны тэргүүн байсан бол 2012 оноос ИЗНН-ын улс төрийн зөвлөлийн гишүүн, Үндэсний хорооны  гишүүн,Нийслэлийн Бага хурлын тэргүүлэгч, Баянгол дүүргийн дэд даргын сонгуульт ажилтай. Тэрээр энэ хугацаанд өрх гэр,аж ахуйн нэгж, ажил хэрэгч хүмүүсийн гарын авлага болгох зорилгоор “Шинэ Монгол” гэдэг ном, Монголд хүчирхийлэл бий болохоос сэргийлэх үүднээс Мартин Лютэр Кингийн амьдралын товч “Надад мөрөөдөл бий” номыг англи хэлнээс орчуулсан байна. Түүний хөдөлмөр, зүтгэлийг үнэлж Алтангадас одон, МЗХ-ны “Тэргүүний сэхээтэн Залуу” алтан медаль, Ардын хувьсгалын 90 жилийн ойн медалиар шагнаж байжээ.


Ц.Ширэндэв: Төрийн үйл ажиллагаанд сэтгэл дундуур яваа бүх сонгогчид биднийг дэмжиж байна

 
Уулзалтаар Ц.Ширэндэв “Монголын ард түмэн бүгдээрээ байгаль хамгаалагч. Монголчууд бүгдээрээ байгаль дэлхий, амьтан ургамлаа хайрладаг байгаасай. Гэтэл өнөөдөр байгаль дэлхий сүйдэж, цөөнгүй га газар харийн мэдэлд лиценз нэрээ очлоо. Үүнд өөрчлөлт хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, сүүлийн 10 жилд төрийн эрхэнд гарсан явуургүй хүмүүсийн лайгаар төрийн хар хайрцагны бодлого алдагдаж үндэсний аюулгүй байдал хутганы ирмэг дээр ирээд байна. Үүнийг өөрлөх ёстой. Төрд өндөр алба хашиж “хаанжсан” тэр хүмүүсээс салах цаг болсон. Төрийн үйл ажиллагаанд сэтгэл дундуур яваа бүх сонгогчид биднийг дэмжиж байна. Тийм учраас бид олуулаа байгаа юм” хэмээн бахдам хэлсэн юм. Түүнийг дарханчууд дэмжиж байгаа нь хаа очсон уулзалт, цуглааны үед илт байв. Түүний талаар УИХ-ын гишүүн С.Оюун хэлэхдээ “Ц.Ширэндэв бол байгаль орчны төлөөх гишүүн. Эрхэлсэн ажилдаа хариуцлагатай ханддаг, ажил хэрэгч төдийгүй бусдыгаа манлайлан удирдах чадвартай залуу. Өөрөөр хэлбэл, намын бодлого боловсруулахад түшиг тулгуур болж чаддаг хүний нэг. Дээрээс нь түүх уламжлалаа хадгалж хамгаалахын төлөөх сэтгэлтэй, зарчимч залуу гэж харагддаг” хэмээн магтаж байв.
                                                                                                                                Б.Манлайбаяр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top