Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг Дундговь аймагт ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26
Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг өнөөдөр Дундговь аймгийн төв Мандалговьд ажиллаж, иргэд сонгогчидтой уулзалт хийж байна. Дундговь аймагт Ардчилсан намаас Б.Наранхүү нэр дэвшин өрсөлдөж байгаа билээ.
Мандалговьд болж байгаа иргэдийн уулзалтад Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, Ардчилсан намын жагсаалтаар нэр дэвшиж байгаа тус аймгийн уугуул Б.Ургамалцэцэг, Р.Эрдэнэбүрэн, болон Арчдчилсан намын даргын зөвлөх С.Отгонбаяр нар оролцож байна.
Уулзалтын дараа Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, түүний бүрэлдэхүүн Дундговь аймгийн Эрдэнэдалдай сумыг зорих юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top