Чингэлтэй дүүргийн Засаг дарга Даваагийн Ганболд НИТХ-ын 17-р тойрогт МАН-аас байна. Чингэлтэйчүүд түүнийг хамт олныхоо дунд нэр хүндтэй, хамт олноо гэсэн зүрх сэтгэлтэй хэмээн сайшаан магтах нь олонтаа.Тэрээр "Шударга, санаачлагатай, хийе бүтээе" гэсэн хүсэл эрмэлзэлтэй бүтээлч нэгэн. Өдрөөс өдөрт өнгө засан хөгжиж байгаа Чингэлтэй дүүрэгт түүний хийж бүтээсэн ажлууд олон. Өнгөрсөн хугацаанд тус дүүрэгт улс, нийслэл, дүүргийн төсөл болон гадаад дотоодын зээл, тусламж хандив зэрэг олон эх үүсвэрээс хөрөнгө оруулалтууд хийгдэж байсан. Нийслэл хотын өнгө төрх болон дүүргийн хөгжил цэцэглэлтэнд хувь нэмэр оруулж орчин үеийн суурьшлын бүсэд иргэдийн амар амгалан амьдрах нөхцөлийг бий болгосон. Мөн иргэдийнхээ эрүүл цэвэр орчинд аж төрөх нөхцөл бололцоог хангахын тулд ногоон байгууламжийг нэмэгдүүлж гудамж талбайн тохижилтыг сайжруулсан амжилт бүтээлээр дүүргийнхээ 20 жилийн ойг угтсан юм. Монгол Ардын Намаас хүлээлгэсэн итгэл оноосон үүрэг хариуцлагыг тээн Чингэлтэйчүүдийн НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон билээ. Тэрээр өнгөрсөн хугацаанд олон арван ажил хийж гүйцэтгэсэн бөгөөд заримаас нь онцолж дурдвал: 21 км бүрэн гэрэлтүүлэгтэй замыг өргөтгөн засварласан бөгөөд 19 км хороолол дундах зам, 54321 м2 явган хүний зам тавьсан. Анкара, Бага тойруу, Самбуугийн гудамжийг бүрэн шинэчилсэн. Мөн хороолол дундах ногоон байгууламж бүхий 41 бичил цэцэрлэг, спорт, хөлбөмбөг зэрэг хүүхдийн тоглоомын талбайн 68 хувийг бүрэн шинэчилсэн. Энэ их ажил бүтээн байгуулалт бол Чингэлтэй дүүргийн засаг даргын тамгын газрын хамт олны нөр их хүч хөдөлмөр билээ.
Д.Шинээ
Сэтгэгдэл ( 1 )
Чингэлтэй дүүргийн засаг дарга Д.Ганболд танд ажлын өндөр амжилт хүсье Чингэлтэйчүүд бидний төлөө олон сайхан ажил хийснийг бид мэдэх билээ. бид таныг дэмждэг шүү.