Дарханчууд Ж.Сүхбаатарт итгэж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

2008 оны сонгуулиар Дархан нутгаараа овоглосон, Дархандаа төрж өссөн Ж.Сүхбаатарыг Дарханчууд итгэл хүлээлгэн сонгож, хууль тогтоох эрх мэдлийн байгууллагад өөрсдийгөө төлөөлүүлэх эрхийг олгосон билээ. Тэрээр ард түмнийхээ энэ их итгэлийг өвөрлөснөөсөө хойш, хариуцлагатай бөгөөд шударга ажиллаж, ирснийг түүний хийж, амжуулсан ажлууд илтгэж байна. “Шударга ёсны дуу хоолой болсон шилдэг улс төрч Ж.Сүхбаатар хууль тогтоох эрх мэдлийн байгууллагад өөрийн үзэл бодлоо илэрхийлж, шударга ёсны төлөө тууштай тэмцэж, олон жил яригдсан хуулиудыг боловсруулан батлуулах ажлыг нугалж чадсан” намын дарга, Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд Дарханчуудтай уулзах үеэрээ онцлон хэлж байсан. Залуу хүний хувьд байнгын хороог ахалж, амжилттай удирдсан гэдгийг ч энд орхиж болохгүй.
Дарханд болсон осол, гамшиг, баяр ёслол гээд хүний анхаарал татсан эгзэгтэй бүхий л үеүдэд тэрээр Дархандаа ирж, ажиллаж, ард иргэдтэйгээ уулзаж, асуудлыг шийдэх гарцыг эрэлхийлж байсныг ч Дарханчууд сайн мэднэ. Дархан-50 цогцолборын барилгын ажил, тулгамдсан асуудлаас эхлээд 14-р байранд гарсан ослын дараа ч өөрийн биеэр Дарханд ирж, оршин суугчидтай уулзаж байсан.
Зөвхөн сонгууль дөхлөө гэж Дархан луугаа зориогүй. Нэгэнт зүрх сэтгэл нь Дархантай холбоотой байдгийг энэ мэт ганц нэг жишээ илтгэж байна. Дарханчууд түүнийг Дарханаараа овоглож яваа, ямагт шударга үнэний талд зогсож ирсэн, хийж бүтээх хүсэл зориг, эрч хүчтэй залуу хүнийх нь хувьд дэмжээд зогсохгүй, УИХ-д хийсэн ажлаар нь үнэлж, ахин итгэл хүлээлгэхээ илэрхийлсээр байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top