Н.Энхбаярын шүүх хурал сонгууль дуустал хойшилжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 20

Сүхбаатар дүүргийн шүүхэд өнгөрсөн тавдугаар сарын 14-нд Н.Энхбаяр нарт холбогдох эрүүгийн хэрэг прокуророос ирүүлсэн. Шүүх хурал энэ сарын 21-нд буюу маргааш болохоор товлосон байсан ч хойшилжээ. Н.Энхбаяр шүүхийн байранд өөрийн биеэр очиж хүсэлт гаргасан байна. Тэрээр өөрийнх нь өмгөөлөгч Б.Оюунбилэг УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа учраас хууль, эрх зүйн туслалцаа үзүүлэх боломжгүй аж. Иймээс О.Сайнгэрэл өмгөөлөгчийг шинээр хөлсөж авсан бөгөөд түүгд хавтаст хэрэгтэй танилцах хугацаа олгохыг хүссэн байна. Шүүхээс түүний хүсэлтийг хүлээн авч шүүх хурлыг ирэх долоодугаар сарын эхээр буюу сонгуулийн дараа хийхээр төлөвөлжээ.

Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top