Тэлмэний 60МВт-ын ДЦС-ын барилгын ажил эхлэв

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 20


Шинэ Азиа групп нь Могойн голыг нүүрсний ордыг түшиглэн барих 60МВт-ын хүчин чадалтай ДЦС-ын бүтээн байгуулалт, барилга угсралтын ажлын хүрээнд Завхан аймгийн Тэлмэн сумын нутагт сонгосон талбайдаа Гаалийн баталгаат талбайн барилгын ажлаа эхлүүлжээ.

Тус компани нь энэхүү бүтээн байгуулалтын ажлыг Барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлөөр хэрэгжүүлэхээр 2011 оны тавдугаар сарын 11-нд Монгол улсын Төрийн өмчийн хороотой Концессын гэрээ байгуулсан юм. Энэ хооронд төслийн нарийвчилсан судалгааг бүрэн хийж Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг энэ оны 5-р сард холбогдох яамаар батлуулж шаардлагатай зөвшөөрлүүдээ авсан байна.

Уг төслийн барилга угсралтын ажлыг БНХАУ-ын нэгэн олон улсад нэр хүндтэй компани гүйцэтгэх бөгөөд одоогоор тоног төхөөрөмжийн тээвэрлэлт эхэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top