Улсын их хурлын сонгуулийн 11-р тойрогт Ардчилсан Намаас нэр дэвшигч Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ тойргийнхоо сонгогч иргэдтэй уулзаж санал бодлоо солилцлоо. Энэ удаагийн уулзалт хийсэн Баяндалай сум уул уурхай гэхээсээ илүүтэй нутгийн ард түмнийхээ ариун цагаан хөдөлмөрөөр хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн яваа сум юм. Хэр баргийн хурал цуглаанд ирээд байдаггүй, сумаасаа зайдуу нутагладаг малчид хүртэл зориуд цаг заваа гаргаж зөвхөн нэг айлын асуудал гэхээсээ илүүтэйгээр сум, орон нутаг цаашилбал говь нутгийнхаа ирээдүй хойч, бүтээн байгуулалт хөгжлийн асуудлаа ярилцахаар уулзалтыг зорин ирснээ ярьж байлаа. Энэ ч үүднээс сумаа аялал жуулчлалын бүс нутаг болгож хөгжүүлэх, байгаль орчны болон уул уурхайн асуудлууд зэрэг олон асуудлыг хөндөж байлаа. Баяндалайчууд Ардчилсан намаас нэр дэвшигч Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн уулзалтыг бусад нэр дэвшигчээс илүүтэйгээр хүсэн хүлээж байснаа илэрхийлж "Өмнөговио өөрсдөө хөгжүүлцгээе" уриалгад олон сайхан санал хүсэлтээр нэгдэж чадсанаараа энэхүү уулзалт сонгуулийн сурталчилгаа гэхээсээ илүүтэй нутгаа хөгжүүлэх гэсэн чин сэтгэлийн халуун яриа өрнүүлсэн уулзалт байлаа. Нэр дэвшигч Д. Бат-Эрдэнэ Баяндалай сумын сонгогч иргэддээ хандаж: " Өмнөговь аймаг Монголын бүхий л салбарт анхаарал татаж байгаа шигээ Өмнөговьчууд маань, Өмнөговийн хойч үе, залуучууд маань дэлхийн хэмжээнд ч бас анхаарал татах ёстой. Өмнөговь байгалийн баялагаараа бус ухамсарт хүчээрээ танигдах тийм цаг үе ирнэ гэдэгт би итгэдэг. Тэр цагийг ойртуулахын тулд би та бүхэнтэй илүү ойртон дотносох хэрэгтэй гэж ойлгож байна. Нутаг орондоо бид өөрсдөө эзэн байж Өмнөговио хөгжүүлж чадах болно" гэж итгэл дүүрэн хэлж байлаа. Сумын иргэд, сонгогчид энэ л нутаг усандаа зуу зуун жил амьдарсаар байх уужим тэнүүн сэтгэлтэй говьчууд бид өөрсдөө л нутаг орондоо эзэн байж Өмнөговио хөгжүүлж чадна гэсэн гэрэлт ирээдүй, итгэл найдварыг өвөрлөсөн халуун сэтгэлээр нэр дэвшигч Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийг үдлээ. Говьчуудын сонголт мэргэн байх болтугай.
Л.Оюу
Сэтгэгдэл ( 0 )