2012 оны 6 дугаар сарын 19-ний өдөр орсон ширүүн борооны улмаас Баянзүрх дүүргийн 21-р хороо, Их дарь эхийнайл өрхүүд хүнд хохирол амсаад байна. Гэнэтийн байгалийн гамшигт өртсөн иргэдийг үерийн голдрил аманд буусан гэж буруутгах нэгэн байгаа ч энэ цаг үед тэдэнд ийн хандах нь шударга бус юм. Тиймээсминий бие өөрийн өсөж төрсөн нутгийнхаа ард иргэдэд туслах боломжоо ашиглан та бүхнийг, энэхүү уриалгыг дэмжинэ гэдэгт найдан хүргэж байна. Монголчууд бид зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг. Хэцүү байдалд ороод байгаа дүүргийн иргэддээ сэтгэл санааны болон эд материал, хүн хүчний туслалцаа үзүүлэхийг миний бие уриалж байна.
Сэтгэгдэл ( 0 )