Залууст итгэл үзүүлж хамтдаа хөгжицгөөе

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Баянзүрх дүүрэг нийслэлдээ хамгийн олон буюу 280 мянган хүн амтай, 75 мянган өрхтэй, Налайх дүүргийн тухайд уурхайчдын ахуй орчин хүнд, ажлын байр хомсдолтой гээд энэ тойрогт тулгамдсан асуудал цөөнгүй бий. Энэ удаагийн сонгуулийн 22 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Б.Батзориг өнгөрсөн дөрвөн жил Баянзүрх дүүргийн Засаг даргаар иргэдтэйгээ ойр ажилласан тул сонгогчидтой хийж буй уулзалтын үеэр тэдний тавьсан асуултад тодорхой хариултууд өгч, санал хүсэлтийг нь сонсч байна. Тус тойрогт хамт нэр дэвшиж буй түүний багийнхан “Хамтдаа” гэсэн уриатайгаар мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна. Иргэд “Манай дүүрэгт эрч хүчтэй, хийсэн ажил, хэлэх үгтэй залуусын нэрийг дэвшүүлсэн Монгол Ардын Намд талархал илэрхийлье” хэмээж байна. Б.Батзориг дүүрэг толгойлсон дөрвөн жилийн хугацаанд төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй хүргэх, амьдрах тав тухтай орчин бүрдүүлэх, хөрөнгө оруулалтыг зөв оновчтой зүйлд нэмэгдүүлэх зэргээр амжилттай ажиллаж, дүүргээ нийслэлийн тэргүүний дүүрэг болгож чаджээ. Иргэд түүний ажлын арга барил онцлогийг “Бидэнтэй ойр байж, үг саналыг маань сонсдог” хэмээн тодорхойлн юм. Төр захиргааны анхан шатны байгууллагад ажилласан туршлагатай, эрч хүчтэй залуусыг тус тойрогт нэр дэвшиж байгаад сонгогчид талархаж, итгэл үзүүлэхээ илэрхийлсээр байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top