Иргэний Зориг Ногоон Нам Сонгуулийн ­Ерөнхий Хороонд хүсэлт хүргүүллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

 Монгол Улсын Их Хурлын 2012 оны ээлжит сонгуульд ашиглах санал тоолох машин нь Америкийн Нэгдсэн Улсын хоёр ч сонгуульд хэрэглэгдсэн боловч техникийн алдаатай нь тогтоогджээ. Иймд  тус машиныг  дахин ашиглахыг хориглосон талаар мэдээлэл бид авсан болно.

 Тус санал тоолох машиныг ашигласан тохиолдолд сонгуулийн тооллогын үр дүн шударга бус гарах магадлал байгаа тул гар аргаар хяналтын тооллого хийж санал тоолох машины гаргасан дүнтэй тохирч байгаа эсэхийг хянан шалгах зайлшгүй шаардлага байна. Иймд Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт тус бүр 3-аас доошгүй хэсгийн хороодыг тохиолдлын аргаар сонгож,  гар аргаар хяналтын тооллого хийн, давхар шалгах боломжийг олгож өгөхийг хүсье.

 ИЗНН-аас гаргасан санал  тоолох үйл явцад хяналт тавих дээрхи үйл ажиллагааг  дэмжихийг улстөрийн хүчнүүдэд уриалж байна. Ингэснээр сонгуулийн дараа гарах маргаан, мэтгэлцээн, болзошгүй үймээнээс үүдэн нийгэмд учирах  хохирлоос  урьдчилан сэргийлж чадна. Бид сонгуулийг шударга явуулахын төлөө ажиллана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top