Аж ахуйн нэгжүүд энэ сарын 30 -ны дотор хувьцаагаа захиална

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 21

Эрдэнэс Тавантолгой хувьцаат компаний хувьцааг аж ахуйн нэгжүүдэд худалдах ажиллагаа энэ сарын 30 нд дуусах тул татвар төлөгч та бүхэн өөрийн татвар төлөгчийн бүртгэлээр харъяалагдах татварын албанд хандаж хувьцаа худалдан авах захиалгаа өгөх юм.
Худалдан авах хувьцааны дээд хэмжээ 36240 ширхэг бөгөөд худалдах нэгж хувьцааны үнэ 933 төгрөг. Хувьцааг энэ сарын 30 ны өдөр буюу өмнө байгуулагдсан, мөн өдрөөс өмнө болон хойшхи хугацаанд аль нэг төрлийн татвар төлсөн, үндэсний аж ахуйн нэгжүүд авах эрхтэй.
    Хувьцаа худалдан авах хүсэлтэй аж ахуйн нэгжүүд худалдан авах хувьцаанд ногдох үнийн төлбөрийг шилжүүлэхдээ:  Төлбөр хүлээн авагч банк “ҮЦТТТХТ”, Төлбөр хүлээн авагч байгууллагын нэр “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” дансны дугаар 3603005, гүйлгээний  утга “Эрдэнэс  таван толгой ХК-ний хувьцааны үнэ” гэж шилжүүлэхийг анхаарна уу.  Дээрхи дансанд төлбөрийг байршуулсны дараа хувьцааг худалдан авах эрх нээгдэх юм.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top