Өнөөдөр СБД-ийн шүүхээс тогтоол гаргаж МАХН-ын дарга Н.Энхбаярыг хотоос гадагш гарахыг хоригложээ. Сүүлийн үед Н.Энхбаяр хөдөө орон нутгуудад ажиллах болсонтой холбоотойгоор ийнхүү хориглосон байна.
Хэрвээ экс Ерөнхийлөгч хотоос гарах юм бол шүүхийн шийдвэр үл биелүүлсэн гэх үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээх ажээ. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 258.1.д "Хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоол, шийдвэр, магадлал, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг санаатай биелүүлээгүй, эсхүл биелүүлэхэд нь зориуд саад учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 100-250 цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, нэгээс гурван сар хүртэл хугацаагаар саатуулагдах гэнэ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )