Л.Амгалангийн нэрийг татуулахаар СЕХ-нд өргөдөл хүргүүлнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

 

МАН-аас УИХ-ын 25-р тойрогт нэр дэвшигч Лувсандашийн Амгалан МАН-ын мөрийн хөтөлбөрт огт байхгүй зүйлийг сонгогч олонтой уулзах үеэрээ ярьж байгаа аж. Тухайлбал “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”-ийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Ажилд ороход ажилласан жил, насны хязгаар шаардахыг хориглон, ажил төрлийн шалгуурыг гол болгож оюуны өндөр чадавхитай, ахмад настангуудыг ажиллуулна” гэсэн амлалтыг  “40-өөс дээш насны ахмадуудыг ажилд авна” өөрчлөн ярьж байсан аж. Түүний энэхүү үйлдэл нь Сонгуулийн тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл болж байгаа тул Л.Амгалангийн дээрх зөрчлийг камер болон бусад зүйлээр баримтжуулан СЕХ-нд нэрийг татуулахаар өргөдөл хүргүүлэхээр болжээ.

А.Баярмаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top