С.Жаргалын өрсөлдөгчид гүтгэлэг тарааж явна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

     Сонгуулийн сурталчилгааны хугацаа дуусгавар болох дөхөх тусам  улстөрийн намууд өрсөлдөгчийнхөө нэр хүндэд халдсан хар пиарыг хийх нь ихэслээ. УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрог-Хэнтий аймагт ИЗНН-аас нэр дэвшиж байгаа Сандуйн Жаргалын  тухай худал гүтгэлэг тараагдаж байгаад ард иргэд болон хамтран зүтгэгчид нь  ихэд харамсч байна.

    С.Жаргал нь аливаа гэмт хэрэгт огт холбогдоогүй бөгөөд гэмт хэрэгт холбогдож, эрүүгийн хариуцлагад татагдаж байгаа гэдэг нь улстөрийн өрсөлдөгчдийн зүгээс явуулж  увайгүй гүтгэлэг, үндэслэлгүй буруу  ташаа мэдээлэл юм.

    ИЗНН-ын шилдэг лидерийн нэг С.Жаргал нь Хэнтий аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа ямар нэг алдаа дутагдал гаргаж байгаагүй бөгөөд харин ч хамгийн сайн ажилласан Засаг дарга хэмээн үнэлэгдэж байсан юм.  Тиймээс ч өнөөдрийн байдлаар нэр дэвшигчид дундаа рейтинг нь сайн байгаа учраас хар пиарын хүчтэй  дайралтад удаа дараа өртөж байна.

  Сонгууль ойртох тусам хэн нэгэн нэр дэвшигчрүү гүтгэлгийн чанартай мэдээ мэдээлэл, хар пиар сурталчилгаа явуулахгүйгээр шударга өрсөлдөхийг нийт нам, эвсэл, нэр  дэвшигчиддээ уриалж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top