Дорнод аймгийн Мэнэнгийн талд газрын тос олборлож байгаа “Петро чайна дачин Тамсаг” компани байгаль орчинд хохирол учруулж, нөхөн сэргээлт хийгээгүй гэх үндэслэлээр Баянзүрх дүүргийн шүүхээс 1.3 тэрбум төгрөгийг Матад сумын төсөвт оруулах шийдвэр гаргасан билээ. Тэгвэл энэ шийдвэрийг “Петро чайна дачин Тамсаг”-ийн тал үндэслэлгүй гэж үзэн давж заалдах шатны шүүхэд хандсан. Хэдийгээр энэ хэргийг өнөөдөр Нийслэлийн шүүхэд хэлэлцэх байсан ч долдугаар сарын 2-ны өдрийг хүртэл хойшлуулжээ. Учир нь “Петро чайна дачин Тамсаг” компани итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө Р.Батрагчаа гэгч хүнийг сонгосон гэнэ. Тиймээс итгэмжлэгдсэн төлөөлөгчид хавтаст хэрэгтэй танилцах хугацаа өгч, шүүх хурлыг товыг хойшлуулсан нь энэ ажээ.
Э.Мөнгөн
Сэтгэгдэл ( 0 )