УИХ-ын энэ удаагийн сонгуулийг ажиглагчид ерөнхийд нь "уйтгартай" сонгууль хэмээн тодорхойлж байна. Хугацаа нь богино сонгуулиар мөнгө тараах, шоу зохион байгуулах байтугай нэр дэвшигчдийн өөрийгөө сурталчлах хэвлэл мэдээллийн цаг, сонин, сэтгүүлийн хэмжээг шинэ хуулиар айхтар хязгаарласныг нүдээ олсон алхам гэлтэй. Индрээс сонгогчидоо харж, бүтэх бүтэхгүй амлалтаар тархийг нь хордуулах явуургүй арга хоцрогдож буйг харуулсан энэ удаагийн сонгуулийг баруунд номын дуу сонсож ирсэн 1970-аад оны залуус чимж, Монголын сонгуульд барууны хэв маягыг дэлгэрүүлж эхэллээ. Тэдний нэг нь УИХ-ын сонгуульд МАН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвшсэн Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбаатар.
Нийслэлийн орлогч залуухан дарга Лондон хотын Зүүн Лондонгийн их сургуульд магистр хамгаалсан бөгөөд Английн парламентын сонгуулийн ажилд оролцож, туршлага суусан цөөхөн гадаад оюутны нэг байсан гэдэг. Б.Мөнхбаатар дарга өглөө эрт 06.00 цагаас эхлэн тойрогтоо ажиллаж байгаа бөгөөд сонгогчидтойгоо биечлэн уулзаж, нэрийн хуудсаа бэлэглэж, санал сэтгэгдэлийг нь сонсож яваа аж. Өглөө эрт нэр дэвшигчтэйгээ таарсан сонгогчид нь Б.Мөнхбаатар даргыг харуутаа гайхаж, дарга нар хэзээ ч ингэж явж байхыг нь хараагүй гэцгээж, манай дүүргийн хуучин дарга хүү хэн ч харсан энгийн даруухан, хэнийг ч ялгадаггүй эвлэгхэн харьцдаг залуу хэмээн ам сайтай байгаа гэнэ. Нийтийн тээврийн автобусанд сууж явсан Б.Мөнхбаатарыг зарим зорчигч нь хошин урлагийн Маск продакшны жүжигчин Баярмагнайтай андуурч мөн биш гэж байснаа ах нь гэсэн тодорхойлолт өгснөөр дуусаж инээд болжээ.
Сэтгэгдэл ( 0 )