Сонгууль дуусахад цөөхөн хоног үлдсэн өнөө үед хүчтэй өрсөлдөгчтэй зарим гишүүд нэлээд сандарч байгаа бололтой. Саяхан Дорноговь аймагт МАН-аас нэр дэвшиж байгаа Ж.Батсуурийн төрсөн эгч Пүрэвсүрэн бусдад хахуул өгөхөөр завдсан байна. Тэрбээр Дорноговь аймгийн Мандал сумын МАХН-ын зуутын дарга сонгуулийнхаа сурталчилгааг зогсоовол 10 сая төгрөг өгье гэжээ. Харин Мандал сумын зуутын дарга Ж.Батсуурийн эгчийн өгсөн хахуулийн мөнгийг аваагүй бөгөөд уг хэргийг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандаад байна. Сонгуулийн тухай хуулинд мөнгө, төгрөг амласан хууль бус үйлдлийг илчилсэн хүнд тухайн мөнгийг нь 10 дахин үржүүлсэнтэй тэмцэх урамшууллыг олгоно хэмээн заасан тул Мандал сумын зуутын дарга 100 сая төгрөгийн урамшуулал авах бололтой.
Сэтгэгдэл ( 0 )