Өчигдөр Хан-Уул дүүргийн соёлын төв ордонд Шударга ёс хувьсгалт Хан-Уул дүүргийн оюутны холбооноос зохион байгуулсан нэр дэвшигчидтэй уулзах уулзалт боллоо. Уулзалтанд УИХ-ын 21-р тойрогт Хан-Уул, Багахангай, Багануур дүүрэгт МАХН-МҮАН шударга ёс эвслээс нэр дэвшигч Хосбаярын Амарсайхан, Лхамсүрэнгийн Жамбалжав болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшиж байгаа Бадамсүрэнгийн Ганболд нар Хан-уул дүүргийн оюутан залуустайгаа ирж оролцон 150 гаруй оюутан залуустай уулзлаа.
Оюутнууд нэр дэвшигчдэд хандаж хөдөлмөрийн аюулгүй байдлын шаардлага хангахгүй орчинд, маш бага цалин хөлстэйгээр ажиллаж эрүүл мэндээрээ хохирох асуудал их байдаг. Төрийн зүгээс бидэнд сар бүр 70 мянган төгрөг өгч байгаа хэдий ч энэхүү мөнгө нь сургалтын төлбөр болон өргөн хэрэгцээний барааны үнэ огцом өсч буй энэ цаг үед бидний хэрэгцээг хангаж хүрэхгүй байна. Иймд Хан-Уул дүүргээс УИХ-д нэр дэвшиж буй та бүхэн биднийг хэрхэн дэмжиж ажиллах вэ хэмээн асуулаа.
Нэр дэвшигчид “Амьжиргааны өртөг өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь оюутнуудад хамгийн хүндээр тусч байгаа гэдгийг бид хэн хүнээс илүү ойлгож байгаа. Түүнчлэн нийгэмд ажлын байрны эрэлт хэт өндөр нийлүүлэлт маш байгаа учраас оюутнуудад боломжийн цалин хөлстэй олдохгүй байгаа байх. “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл” 2012 оны УИХ-ын сонгуульд хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх айл бүрийг ажилтай болгоно гэсэн заалт оруулсан тул та бүхэн хичээлийнхээ хажуугаар ажил хийж, халаасны мөнгөтэй болох бололцоо бүрдэнэ гэдэгт итгээрэй. Түүнчлэн оюун санааны хувьсгалын хүрээнд оюутан залуустаа хандсан олон арван ажлыг хийхээр зорьсон байгаа талаарх мэдээллийг өглөө.
П.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )