Ё.Отгонбаярын ёозгүй араншин

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

 

            Өдгөөгийн БСШУ-ны сайд, УИХ-ын сонгуулийн Булган аймгийн 4 дүгээр тойрогт нэр дэвшигч Ёндонгийн Отгонбаяр улааныг үзэж урваж, шарыг харж шарвадаг нэгэн бололтой. Цагтаа Монгол Улсын Ерөнхийлөгч, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн тэргүүн Н.Энхбаярын “гоожуурын” шинэ цэрэг нь байсан аж. Түүнийг Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч байхад МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж, улмаар БСШУ-ны сайдын албыг хаших болсон нь үйлийн үргүй үнэн. Гэтэл “өөх өгсөн хүний өдөөс өөд уруугүй заргалдана” гэгчээр П.Дүгэр гэгч зохиомол нэрээр төв, орон нутгийн хэвлэлд Н.Энхбаяр даргын өөдөөс “нумаа онилж, сумаа тавьж” байгаа хүн бол БСШУ-ны сайд Ё.Отгонбаярын хийж байгаа хэлтгий, хазгай үйл ажил мөн гэж иргэд соногочидын дийлэнх нь үзэж байгаа аж. Олны үг ортой гэдэг дээ. Ёндонгийн Отгонбаяр сайдыг ер нь ёозгүй, өөдгүй амьтан гэж хүмүүс ам муутай байдаг. 2008 оны 7 дугаар сарын 1-нд МАХН-ын төв байр, түүний дэргэд орших Соёлын төв өргөө орвонгоороо шатсан. Гэтэл Соёлын яамны сайд байтлаа Соёлын төв өргөөнд ганц халбага будаг түрхээгүй байж, татвар төлөгчдийн 11 тэрбум төгрөгөөр Тусгаар тогтнолын ордонг босгосон. Ардын жүжигчин Ч.Батчулуун энэ тухай үглэж, уйлж дуулж, нулимс цийлэгнүүлж явахад Ё.Отгонбаяр сайд энэ тухай мартчихсан инээж, маасайж, УИХ-д нэр дэвшээд таваргаж явна.

Дорноговь аймгаас угшилтай мөртлөө Булган аймагт нэр дэвшсэн л гэнэ. Монголын бүх багш нарт цахим тооцоолуур авч өгөх АНУ-ын буцалтгүй тусламжийн хэдэн арван тэрбум төгрөгийг замаас нь залгиж зувчуулсан л гэнэ. Ямар ч л гэсэн Ё.Отгонбаяр сайд өөрийн толгой дээрх түмэн хар нүглийг анзаарахгүй байж хүний толгой дээрх ганц цагаан үсийг томруулдаг шилээр харж, гоншигонож, гонгинож явдаг эрийн муу эр бололтой.

С.Соронзон

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top