Өнөөдөр 17 цагаас МАХН-ын төв байранд хуульчдын эвслээс хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд Сонгуулийн хууль зөрчсөн үйлдлүүдийг уг хэвлэлийн хурлынхаа үеэр өгсөн юм.
Сонгуулийн хугацаа дуусч, санал өгөх өдөр ойртох тусам намуудын өрсөлдөгчдөө хорлох гэсэн явуургүй ажиллагаа улам эрчимжээд байна. Шударга байхыг ухуулан сурталчилаад байгаа улс төрийн хүчин хүртэл арга ядсан аргаар хүмүүсийг төөрөгдүүлэх гэж оролдож байна. Тиймээс бусад нэр дэвшигчиддээ шударгаар өрсөлдөцгөөе гэж уриалмаар байна гэдгийг хэвлэлийн хурал зарлагчид онцлов.
Сүүлийн үед МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс нэр дэвшигчдийн сурталчилгааны самбарыг хулгайлах, урж тасдах, дүүрэг, хороодын намын байр руу халдах хэрэг удаа дараа гарч байгаа. Үүний нэг жишээ гэхэд уг эвслээс Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж байгаа Л.Жамбалжав эмчийн сурталчилгааны самбарыг урж тасдсан байна. Мөн бусад дүүргүүдээр байрлуулсан тус эвслийн сурталчилгааны самбарууд хулгайд алдагдаж байна. Тиймээс МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхэн үүнд маш их санаа зовж байгаа ажээ. Учир нь хулгайд алдагдсан самбаруудыг сонгуулийн сурталчилгаа дуусах үеэр нэр төрд халдаж гүтгэхээр төлөвлөн хулгайлсан байж магадгүй юм. Тиймээс тус эвслээс ЦЕГ, Тагнуулын ерөнхий газарт хандаад байгаа юм байна.
П.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )