Хэнтий аймагт ИЗНН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигч С.Жаргалыг баривчилсан тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэлэг тараах болжээ. Энэ нь нэр дэвшигчийн рейтинг хэнтийчүүдийн дунд өндөр байгаа учраас өрсөлдөгчдөөс нь явуулж буй явуургүй арга бололтой. Үүнтэй холбогдуулан ИЗНН-аас мэдэгдэл гаргасан байна. Мэдэгдэлд “Хэнтий аймагт нэр дэвшигч С.Жаргалыг баривчилсан талаар огт үндэслэлгүй мэдээлэл тараах боллоо. Энэ бол цэвэр гүтгэлэг. С.Жаргал нь өнөөдөр Хэнтий аймгийн Батширээт суманд иргэдтэй уулзалт зохион байгуулаад явж байна. Түүнийг нутагтаа рейтинг өндөр байгаа учраас өрсөлдөгчид нь ийм аргаар дарахыг оролдож байгаа нь зохисгүй үйлдэл” гэжээ. С.Жаргал нь Хэнтий нутгийн сонгогчдын дунд явуулсан тандалтын судалгаагаар хамгийн өндөр саналыг авсан нь бусад нэр дэвшигчдийн эгдүүцлийг хүргэжээ гэж зарим хуульчид дүгнэж байна. Тэрээр Хэнтий аймагт Засаг даргаар ажиллаж байсан туршлагатай улс төрч юм.
Б.Манлайбаяр
Сэтгэгдэл ( 0 )