Сурталчилгаа байрлуулах газрын тоог нэмсэн нь хууль бус

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

 

            Хан-Уул дүүргийн ИТХ-аас энэ сарын 18-нд хуралдаж сурталчилгаа байрлуулах газрын тоог 113 байсныг 169 болгон нэмэгдүүлжээ. Энэ нь Сонгуулийн тухай хуулийг зөрчиж байгаа бөгөөд олигарх намуудад илүү их сурталчилгаа хийх боломжийг бүрдүүлж өгч байгаа юм. Тиймээс МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс Захиргааны хэргийн шүүхэд хандаад байгаа юм байна.

            Дашрамд дурьдахад, санал өгөх хугацаа ойртох тусам нийслэлийн болон орон нутгийн айл өрхүүдийн бүртгэл дээр огт танихгүй хүний нэрс нэмж бичсэн асуудал гарсаар байна. Сүхбаатар дүүрэгт гэхэд нэг өрхийн бүртгэл дээр 19 хүний нэрийг нэмж бичсэн тохиолдол гарсан байна. Тиймээс МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс өрхийн бүртгэлээ шүүлгэж хүний тоо нэмэгдсэн эсэхийг яаралтай мэдэж тулгалт хийлгэхийг уриалж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top