Өнгөрсөн жил хүн амын тооллого явуулж, улсынхаа хүн амын бүртгэлийг цэгцэлж байсан. Гэтэл сонгууль дөхөөд ирэхээр нөгөө бүртгэлтэй байсан хүмүүсийн эмх цэгц нь алдагдаж, бүртгэлийн зөрүүтэй иргэд олноороо гарч ирлээ. Тухайлбал СБД-ийн 1-р 40 мянгатын “Гал гурав” СӨХ-ийн дарга Амаржаргал дараах мэдээллийг бидэнд ирүүллээ. Тус СӨХ-д харъяалагдах 62-18 тоот нь аж ахуй нэгж болоод удсан байхад хуучин оршин суугч Төмөрбаатар нь эхнэр, хүүхэдтэйгээ тус тоотод амьдран суудар гэсэн хуурамч бүртгэлтэй байна. Дээр нь мөн түүний найз Батмөнх ч гэсэн хуурамч бүртгэлтэй байгаа тогтоогджээ. Мөн 62-16 тоотод байсан Бадам гэгч эмэгтэй байраа Францын иргэнд хэдэн жилийн өмнө зарсан ч Бадам, Ганцагаан нарын 5 ам бүл өнөө мөн бүртгэлтэй байжээ.
Сэтгэгдэл ( 0 )