Нийслэлийн Чингэлтэй дүүргийн зах хязгаарт хөдөө орон нутгаас шилжин суурьшсан айл өрхүүдийг гэрэл цахилгаанаар хангах гэнэтийн санаачилгыг Эрдэс, баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт гаргаж, албан тушаалаа урвуугаар ашиглан холбогдох төрийн байгууллагад үүрэг өгч шон татуулан гэрэл цахилгаантай болгожээ. Түүний энэ үйлдэл нь Монгол Улсын сонгуулийн тухай хуулийн 35-ын 18-ын 3-т “төрийн болон бусад өмчийн хөрөнгөөр хөрөнгө оруулалтын чанартай ажил, үйлчилгээ явуулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна. Өрсөлдөгч намуудынх нь зүгээс түүний энэ үйлдлийг баримтжуулан нэрийг нь татуулахаар СЕХ-нд хандаж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )