ИЗНН-ын Соёл Урлаг, Боловсролын талаар баримтлах бодлого

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

ИЗН Нам ард түмнийхээ хөгжил дэвшлийн төлөөх хүсэл эрмэлзлэлийг дэмжин хөглөх , уриалан манлайлах Соёл урлагын бодлогын цөөн хөтөлбөрийг дараах байдлаар томъёолж байна. Соёл урлагын бодлого нь Соёлын биет болон биет бус өвийг хойч үедээ өвлүүлэх хадгалан хамгаалж,үлдээхэд оршино. Хувь хүн, нийгэм, эдийн засаг , оюун санааны хөгжилд үзүүлэх үр нөлөө , хүсэл эрмэлзлэлийг нэмэгдүүлэх, манлайлах үндэсний бахархал, эх оронч үзэл баримтлал, Монгол ахуй уламжлалыг хөгжүүлэх,   Монгол өвийг хамгаалснаар Монгол үндэстний дархлаа, тусгаар тогтнолыг хамгаалах нөхцлийг бүрдүүлнэ. Соёл урлагийн салбарын хөгжлийг дэмжих төрийн бодлогын таатай орчинг бүрдүүлэх, хууль эрх зүйн орчинг сайжруулах, нөлөөлөхөд оршино.

 Соёл урлагын салбарт Монгол оюун ухаанаар, шинэ санаа санаачлагаар, шинэ амжилт , шинэ нээлт бүхий Монгол оюуны үнэ цэнэтэй бүтээл , үндэсний бахархал туурвигдах нөхцөл бүрдэж маш тодорхой үр дүнд хүргэнэ. 

 Соёл урлагийн Бодлогын хөтөлбөр                                              

  1. Монгол Улсын Соёлын Яамыг байгуулах
  2. Монголын Соёл урлагын бодлогыг менежментийн  өөрчлөлтөөр шинэчлэх, шинжлэх ухаан , Монгол ухаан хослосон аргачлалыг  бүтэц зохион байгуулалтын хувьд төрөлжүүлэн байгуулах
  3.  Монгол орныг бүсчилэн язгуур урлагийн бодлогоор хөгжүүлэх, угсаатны урлаг соёлын өвийг нутгийн онцлогоор хөгжүүлж өөр өөрийн онцлог,  ялгааг тодруулах, бий болгох
  4. Чанарт  суурилсан урлагийг хөгжүүлж Дэлхийн түвшинд гаргаж тавих
  5. Соёл урлагийн шүүмж ,судалгааны салбарын албыг дахин байгуулах
  6. Соёл урлагын салбарын мэргэжил боловсролыг эзэмшсэн бэлтгэгдсэн уран бүтээлчдийн эрэлт нийлүүлэлтийг бодлоготойгоор зохицуулах, төгссөны дараа ажлын байраар хангах буюу хаа хэрэгцээтэй газарт томилон ажиллуулах,нийгмийн асуудлыг нь  цогцоор шийдэх
  7. Улсын тэтгэлгээр Суралцаж боловсорсон Мэргэжлийн урлагын ажилтнуудын  чадвар чадавхи, хөдөлмөрийн үнэлгээний үнэлэмжийг ангилаж тогтоох
  8. Хот, хөдөөгийн Соёл урлагийн байгууллага,уран бүтээлчид, оюутнууд , урлагийн менежер, мэргэжлийн болон менежментийн чадавхийг нь дээшлүүлэн уялдуулах
  9. Орон даяар буюу орон нутгийн байгууллагуудыг схемчилсэн төлөвлөгөөтэйгөөр Уралдаан арга хэмжээг  өөрсдийн нөөц бололцоонд нь тулгуурлан тогтмолжуулах, зохион байгуулах – Үр дүнд нь бүх соёл урлагийн байгууллагууд чанартай урын сан ,өвтэй болж  бүх талын Соёл урлагын арга хэмжээ , үзвэр үйлчилгээ нь өөрөө өөрийгөө санхүүжүүлэх эрх зүйн боломжтой болгох

10. Монголын уламжлалт түүх, соёл өвийн үнэн зөв мэдээллийг өөрийн орны ард түмэн болон дэлхийн улс орнуудад таниулах . Уран  сайхны болон шинжлэх ухаан танин мэдэхүйн цуврал киноны төсөл хэрэгжүүлэн Масс медиа ашиглан цацах, Дотоод , гадаадын хөрөнгө оруулалтыг зохион байгуулах буюу  төрийн дэмжлэгтэй хэрэгжүүлэх

11. Соёл урлаг , спортын  бодлогыг хөгжүүлэх нөлөөллийн Багийг байгуулж ИХ , Засгийн газар , БСШУЯам бусад төрийн ба төрийн бус байгууллагуудтай тогтмол, нээлттэй хамтран ажиллах хууль эрх зүйн боломж  бүрдүүлэх

12. Түүх архиеологийн нөөцөд тулгуурлсан Дэлхийн хэмжээний үзэсгэлэнгийн танхимыг Монгол орны  4 -5 бүсэд барих төсөл хэрэгжүүлэх. Аялал жуулчлал , орон нутгийн зах зээлд уялдуулан хөгжүүлэх, хууль эрх зүйн заалт, хариуцлагыг чангатгах

13. Бүх шатны хүүхдийн боловсролд соёл урлаг , спортоор дамжуулан өөртөө итгэлтэй, амьдрах ухааны боловсрол олгох бүтээлч сэтгэлгээтэй, амжилтанд хүрэх ухаан ,аргатай , эх орон улс үндэстнээ чин сэтгэлээсээ хайрлан дээдэлдэг эх оронч хүмүүжилтэй Монгол бахархалтай чадварлаг Монгол иргэнийг  төлөвшүүлэх сургалтын хөтөлбөр суулгаж өгөх

14. Дэлхийн хэмжээний Номын сантай болох төсөл хэрэгжүүлнэ

15. Соёл урлагийг төрөөс дэмжин хүртээмж, чанарыг нь дээшлүүлнэ.

16. Бүх музейг цахим дохиоллын хамгаалалттай болгож, музейн сан хөмрөгийг баяжуулах зардлыг 3 дахин нэмэгдүүлнэ.

17. “Үндэстний урлагийн ордон” байгуулах төсөл гүйцэтгэх.

18. Соёлын ажилтан, уран бүтээлчдийн бүтээл, туурвилыг төрөөс дэмжих хөрөнгийг 2 дахин нэмэгдүүлнэ.

Монгол Боловсрол

  1. 1.      Монголын Уламжлалт боловсролын бодлогыг Орчин үеийн боловсролын бодлоготой зэрэгцүүлэн эзэмшүүлэх.
  2. Боловсролыг мэдрэмжийн түвшинд хөгжүүлэх дэлхийн шинэ чиг хандлага, аргачлал боловсруулах
  3. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд таатай нөхцөлтэй Боловсролын бодлогыг хэрэгжүүлэх
  4. Дэлхийн даяарчлалын хөгжилд Монгол Үнэстний Боловсролын бодлогыг Соёлын бодлоготой   уялдуулан хэрэгжүүлэх
  5.  Үндэсний болон сонгодог урлаг, спортын сургалт дамжаанд сурсан сертификатаар Их дээд сургуулийн элсэлт шалгалтанд нэмэгдэл оноо болгож оруулах
  6. 6.      Нийгэм, ард түмний оюун санаа, эрх ашгийн эсрэг бодлоготойгоор үйл ажиллагаа явуулдаг инженерчлэсэн үзэл санааг оюун ухаанд дасгах ажиллагааг таслан зогсоох
  7. Монголын Ирээдүй хүүхэд залуучуудын оюун санаанд өөрчлөлтийг хийх,  Амьдралын чанарыг Материаллаг талаас нь шүтэж тахих ёс суртахууны буруу хандлагыг өөрчлөх, хүмүүжүүлэх бодлого боловсруулах
  8. 8.      Уул уурхай дагасан бүтээн байгуулалтыг их бүтээн байгуулалт мэтээр явцуурах хандлагыг Оюуны болон Ухааны бүтээн байгуулалтын эзэн байх, дэлхийд өрсөлдөх хэмжээний чадвартай боловсрол, мэргэжилтэй иргэнтэй байх бодлого хийх
  9. 9.      Монгол орны хөгжлийн бодлогыг том цар хүрээтэй, дэлхийн бодлогод нөлөөлөхүйц шинэ боломж шинэ эринг бид ухаалгаар удирдан зохицуулж орчин үеийн шинэ Ухаалаг улс орон болох, дэлхийн түвшинд гарах боловсрол бодлоготой Монгол улс болох зорилго тавих 

10.  Шинэ эриний Шинэ Монголын хойч ирээдүйг боолын хөдөлмөр, үнэлгээнээс ангижруулах дунд шатны бодлогыг дунд, дээд боловсролын бодлогоор дамжуулан өөрчлөх

11.  Дунд сургуулиудад ерөнхий боловсролыг эхний 9 жилд чанартай олгож,

11 болон 12 дугаар ангид нь ирээдүйд эзэмших мэргэжилээ сонгох суурь сургалтаар суралцуулах, компьютерийг иж бүрэн эзэмших нөхцөлөөр хангаж бакалаврын зэрэгтэй төгсгөх.

12.  Дунд сургуулийн зайлшгүй шаардлагатай сурах бичгүүдийн стандарт, чанарыг жигдэлж тендэрийн хяналт шалгалтын газрыг ажиллуулах, хэвлэлтийн зардлыг төрөөс хариуцах, хянах.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top