Уржигдар Улаанбаатар хотод үер буусны улмаас олон айл гэрээ үерт урсгаж эд материал сэтгэл санаагаараа хохирсон явдал болсон. Үерт гэрээ урсгасан айлуудад гэр олгох шийдвэрийг засгийн газраас гаргасны дагуу БЗД-ийн засаг дарга Б.Батзориг дүүргийн нөөц хөрөнгөнөөс мөнгө гаргаж 20 айлд гэр олгохоор болсон юм. Гэвч тэрээр тэдгээр гэрээ олгохдоо хүмүүст намын харьяалалаар ялгавартай хандаж олгосон гэсэн гомдол тус дүүргийн иргэдээс ирлээ. Тэрээр гэрээ үерт алдсан айлуудаас МАН-ын гишүүний үнэмлэхтэй айлуудад гэр олгоод бусад намын харъяалалтай айлуудад гэр олгохоос татгалзсан хэмээн эх сурвалж мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )