Баянзүрх дүүргийн 22-р тойргоос нэр дэвшиж байгаа Ринзааны Булгамаа тойргийнхоо 9,17 дугаар хороонд бүтээлч ажлыг зохион байгуулж бодитой санал санаачлагыг дэвшүүлсэнд иргэд сонгогчид талархан хүлээн авч байна.
Тэрээр: Гэр хорооллын нийтийн эзэмшлийн талбайн хуримтлагдсан хогийг цэвэрлэж, ачиж тээвэрлэх ажил орхигдсныг онцлоод гэр хороолол өнөөдөр хогон дунд хөвж байна. Цэцэрлэг сургуульгүй, амьдрах тохилог орчин байхгүй ирээдүй болсон үр хүүхдүүд минь хогон дунд тоглож өсөх учиргүй. Хогноос үүдэж халдварт өвчин, агаарын бохирдол үүсэж, экологийн тэнцвэрт байдал алдагдаж байгааг хүн бүр мэдэж байна. Энэ байдалтай тэмцье. Хог цэвэрлэх ажлыг үндэсний хэмжээний ажил болгож өрнүүлье. Бүгдээрээ сар бүрийн нэг өдрийг хот гудамжаа хогноос салгах цэвэрлэгээний өдөр болгоё гэсэн уриалгыг дэвшүүлж өөрийн биеэр иргэд сонгогчидтой хамтран үлгэрлэж хамтдаа тохижилт цэвэрлэгээний ажлыг зохион байгуулав. Иргэд сонгогчид уриалгыг дэмжиж нийтийн эзэмшлийн талбай гудамж жалганы хог цэвэрлэх ажилд идэвхитэй оролцлоо.
Хотоо, гудамжаа хогноос салгах ажлыг нэр дэвшигч залуус иргэд сонгогчидтой хамтран явуулсанаар нэг хэсэг гудамж талбайг хогноос нь бага ч болов салгахаар өөрийн сэтгэлээр гар биеэ дайчилсан нэр дэвшигч Булгамааг хорооны иргэд талархалтай хүлээн авч баярлаж, талархсанаа илэрхийлж байлаа . Хүний гар хүрч сэтгэлээ гаргасан бүхэнд заавал сайхан зүйл үлддэг. Үүний нэг тод жишээ бол нэр дэвшигч Булгамаагийн хийсэн цэвэрлэгээний ажил байсан юм.
Баянзүрх дүүрэг бол нийслэлийн хүн ам ихээр төвлөрөн суурьшсан газар, нэг үгээр хэлбэл хамгийн том хоёр дүүргийн нэг юм. Энэ дүүрэгт алслагдсан хороод, өрх, тосгонууд ч байдаг. Тэр бүгдэд төр засгийн халамж, үйлчилгээ хүрэх нь ховор байдаг, сургууль цэцэрлэг хүнд, ажил эрхлэлтийг дэмждэггүй, орлогогүй байдал ядуурч туйлдахад хүрч байгааг иргэд сонгогчид хэлж байлаа. Энэ бүхэнд нэр дэвшигч Булгамаа анхаарлаа хандуулж тэдний санал сэтгэгдлийг сонсож, өөрсдийн дэвшүүлж буй "Амьдрал" мөрийн хөтөлбөртөө иргэдийн амьдралын хамгийн тулгамдсан асуудлуудыг тусгаж өгсөн гэдгийг ч хэлж байлаа.
ИЗНН-ын нэр дэвшигчид Нарантуул зах
ИЗНН-аас УИХ болон ИТХ-д нэр дэвшигчид Нарантуул зах дээгүүр явж байгаатай таарлаа. Иргэдтэй уулзаж зах дээгүүр явах нэр дэвшигч байтугай төрийн түшээд ховор байдаг өнөө үед тэдний ийнхүү яваа нь сонирхолтой санагдаж мөрийн хөтөлбөртөө юуг тусгаж, юуны талаар саналаа иргэдтэй хуваалцаж явааг сонирхлоо. Тэдний мөрийн хөтөлбөрт жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих тэдэнд хөнгөлттэй зээл олгоход боломжит нөхцөлийг бүрдүүлэх, барьцаа хөрөнгөөс авхуулаад бизнес эрхлэгчид тэтгэвэрийн сантай болох зэрэг олон асуудлуудыг оруулж өгсөн байх юм. ИЗНН-ын дарга С.Оюун, тус намын дарга С.Дэмбэрэл Баянзүрх дүүргийн 22-р тойргоос нэр дэвшигч Р.Булгамаа нар Нарантуул захын иргэд хөдөлмөрчидтэй уулзаж тэдний ажллаж байгаа нөхцөл байдалтай танилцахаас гадна тэдэнд тулгамдаад буй ямар асуудал байгааг ярилцаж яваатай бид таарсан нь энэ юм. Нарантуул зах дээр ажил хөдөлмөр эрхлэж амжиргаагаа залгуулах олон иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд төрөөс дорвитой арга хэмжээ авч өгөхгүй байна гэж иргэд нэр дэвшигчдэд хэлж байлаа. Энэ талаар ИЗНН өөрийн мөрийн хөтөлбөртөө тодорхой тусгаж өгсөн гэдгээ хэлээд Амьдрал мөрийн хөтөлбөрт иргэдийн аж амьдралын хамгийн чухал асуудлууд болоод нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлыг бүхлээр нь шийдэх тухай боловсруулсан сайн мөрийн хөтөлбөр болсон байгааг иргэд сонгогчид талархан хүлээн авч байлаа.
Нарантуул олон улсын худалдааны төвд ажиллаж хөдөлмөрлөж байгаа иргэдийн 80 гаруй хувь нь эмэгтэйчүүд байх ба Нэр дэвшигч Р. Булгамаагийн намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан нийгмийн даатгал, эрүүл мэндийн үйлчилгээний талаар болон жижиг дунд, бичил бизнесийг төрөөс хэрхэн дэмжих талаарх намын хөтөлбөрт тусгагдсан зүйлийг иргэд талархан хүлээн авч мянга мянган ээжүүд эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалахаар Иргэний зориг гаргасныг талархаж байгаагаа илэрхийлан бүсгүйчүүд ээжүүд дэмжиж байгаагаа илэрхийлж байлаа.
Сэтгэгдэл ( 0 )