Уурхайн гүнд хоёр хүн нас баржээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 25

Уул уурхай дагаж гар аргаар нүүрс, алт олборлож байгаа иргэд амиа алдах тохиолдол гарсаар байна. Энэ сарын 24-ний өдөр буюу өчигдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Цагаан цахирт гэдэг газар гар аргаар алт олборлож байсан гурван хүн 25 метрийн гүнд угаартсан байна. Энэ талаарх дуудлагыг нутгийн иргэд Онцгой байдлын хэлтэст ирүүлжээ.
Онцгой байдлын хэлтсийн аврагчид дуудлагын дагуу газар дээр нь очиж ажилласан байна. Аврагчид 22 настай О-г гүнээс гаргаж, аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэжээ. Харамсалтай нь  иргэн А, З нар амиа алдсан байсан гэнэ. Амиа алдсан иргэд ид хийж бүтээх  18, 26 насны залуучууд байжээ.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top