Сонгуулийн хуулийг ноцтой зөрчсөн үйлдлүүд дахин гарсаар байна

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын 2012 оны 12/35 тоотоор УИХ-ын сонгуулийн 23-р тойрог буюу Нийслэлийн СБД-ийн сонгогчдын нэрсийн жагсаалтын зөрчлийн талаар Нийслэлийн прокурорны газарт мэдээлэл хүргүүлж улмаар Эрүүгийн хуулийн 82 дугаар зүйлийн дагуу эрүү үүсгэгдэн шалгагдаж буй талаар бид өмнө нь мэдээлсэн.  

  Өнгөрсөн хугацаанд СБД-ийн хороодын засаг дарга, хэсгийн ахлагч, зохион байгуулагч, нийгмийн ажилтан, халамжийн ажилтан, иргэний бүртгэлийн ажилтан нарын амьдардаг хаягаар дахин шалгалт хийхэд дараах зөрчлүүд илэрсэн байна.

Үүнд:

1.    СБД-ийн 9-р хорооны хэсгийн ахлагч Д.Эрдэнэцэцэгийн амьдардаг гэх /өөрөө энд амьдардаггүй/  СБД-ийн 9-р хороо Алтайн 7-р гудамж 192 тоотод 10 хүний нэр бичигдсэнээс 9 хүн нь илүү.
2.    СБД-ийн 9-р хорооны хэсгийн ахлагч Б.Навчаагийн амьдардаг СБД-ийн 9-р хороо алтайн 5-р гудамж 120 тоотод 13 хүний нэр бичигдсэнээс 2 нь илүү.


3.    СБД-ийн 9-р хорооны хэсгийн ахлагч С.Шинжээгийн амьдардаг СБД-ийн 9-р хороо Чингэлтэйн 19-р гудамж 106 тоотод 8 хүний нэр бичигдсэнээс 3 нь илүү.

4.    СБД-ийн 12-р хорооны засаг дарга Л.Туулын амьдардаг СБД-ийн 12-р хороо хангайн 14-р гудамж 542 тоотод 12 хүн бичигдсэнээс 4 нь илүү.

5.    СБД-ийн 12-р хорооны нийгмийн ажилтан М.Гантулгын амьдардаг СБД-ийн 12-р хороо хангайн 17-р гудамж 699 тоотод 25 хүн бичигдсэнээс 3 нь илүү.

6.    СБД-ийн 12-р хорооны халамжийн ажилтан Б.Амаржаргалын амьдардаг СБД-ийн 12-р хороо 18-р гудамж 717 тоотод 16 хүн бичигдсэнээс 3 нь илүү.

7.    СБД-ийн 12-р хорооны хэсгийн ахлагч Л.Долгорсүрэнгийн амьдардаг СБД-ийн 12-р хороо хангайн 1-р гудамж 14 тоотод 12 хүн бичигдсэнээс 4 нь илүү.

8.    СБД-ийн 12-р хорооны хэсгийн ахлагч Д.Алтантуулын амьдардаг СБД-ийн 12-р хороо хангайн 17-р гудамж 693 тоотод 34 хүн бичигдсэнээс 19 хүн илүү.

9.    СБД-ийн 12-р хорооны хэсгийн ахлагч Н.Цээнээгийн амьдардаг СБД-ийн 12-р хороо хангайн 9-р гудамж 360 тоотод 12 хүн бичигдсэнээс 4 нь илүү.

10.    СБД-ийн 12-р хорооны хэсгийн ахлагч Я.Улааны амьдардаг СБД-ийн 12-р хороо хангайн 15-р гудамж 619 тоотод 10 хүн бичигдсэнээс 5 нь илүү.

11.    СБД-ийн 14-р хорооны хэсгийн ахлагч Л.Оюунбилэгийн амьдардаг СБД-ийн 14-р хороо хандгайтын 17-р гудамж 83 тоотод 9 хүн бичигдсэнээс 5 нь илүү.

12.    СБД-ийн 14-р хорооны хэсгийн ахлагч З.Ноосонхүүгийн амьдардаг СБД-ийн 14-р хороо хандгайтын 32-р гудамж 318 тоотод 14 хүн бичигдсэнээс 5 нь илүү.

13.    СБД-ийн 14-р хорооны хэсгийн ахлагч Б.Даваахүүгийн амьдардаг Хандгайтын 35-р гудамж 716 тоотод 13 хүн бичигдсэнээс 10 нь илүү.

14.    СБД-ийн 14-р хорооны засаг дарга Ж.Энхзаяагийн амьдардаг СБД-ийн 14-р хороо Хандгайтын 329 тоотод 16 хүн бичигдсэнээс 9 нь илүү.

15.    СБД-ийн 14-р хорооны нийгмийн ажилтан Ж.Оюуны амьдардаг гэх /өөрөө энэ хаяганд амьдардаггүй/СБД-ийн 14-р хороо Хандгайтын 35-р гудамж 715 тоотод 15 хүн бичигдсэнээс 5 нь илүү.

16.    СБД-ийн 13-р хорооны засаг дарга байсан Я.Аюурсэдийн амьдардаг СБД-ийн 13 –р хороо Рашааны 16-р гудамж 789 тоотод 16 хүн бичигдсэнээс 8 нь илүү.

17.    СБД-ийн 13-р хорооны нийгмийн ажилтан С.Отгонзулын амьдардаг гэх /хаягандаа байхгүй байгаа/ СБД-ийн 13-р хороо Рашааны 8-р гудамж 517 тоотод 23 хүн бичигдсэнээс 11 нь илүү.

18.    СБД-ийн 15-р хорооны засаг дарга байсан одоо тус дүүргийн 19-р хорооны засаг дарга Д.Балжиннямын амьдардаг СБД-ийн 15-р хороо Дамбадаржаагийн 23-р гудамж 2 тоотод 30 хүн бичигдсэнээс 19 нь илүү хүмүүс тус тус бичигдсэн байна.

Дэлгэрэнгүй

СБД-ийн 9-р хорооны хэсгийн ахлагч Д.Эрдэнэцэцэг амьдардаг гэх хаяганд нэмж бичигдсэн хүмүүс

 

СБД-ийн 9-р хорооны хэсгийн ахлагч Б.Навчаагийн амьдардаг хаяганд нэмж бичигдсэн хүмүүс

 

СБД-ийн 9-р хорооны хэсгийн ахлагч С.Шинжээгийн амьдардаг хаяганд нэмж бичигдсэн хүмүүс

 

СБД-ийн 12-р хорооны засаг дарга Л.Туулын амьдардаг хаяган дээр нэмж бичигдсэн хүмүүс

 

СБД-ийн 12-р хорооны нийгмийн ажилтан М.Гантулгын амьдардаг хаяган дээр нэмж бичигдсэн хүмүүс

 

СБД-ийн 12-р хорооны халамжийн ажилтан Б.Амаржаргалын амьдардаг хаяган дээр нэмж бичигдсэн хүмүүс

 

СБД-ийн 12-р хорооны хэсгийн ахлагч Л.Долгорсүрэнгийн амьдардаг хаяган дээр нэмж бичигдсэн хүмүүс

 

СБД-ийн 12-р хорооны хэсгийн ахлагч Д.Алтантуулын амьдардаг хаяган дээр нэмж бичигдсэн хүмүүс

 

СБД-ийн 12-р хорооны хэсгийн ахлагч Н.Цээнээгийн амьдардаг хаяган дээр нэмж бичигдсэн хүмүүс.

 

СБД-ийн 12-р хорооны хэсгийн ахлагч Я.Улааны амьдардаг хаяган дээр нэмж бичигдсэн хүмүүс.

 

СБД-ийн 14-р хорооны хэсгийн ахлагч Л.Оюунбилэгийн амьдардаг хаяган дээр нэмж бичигдсэн хүмүүс

 

СБД-ийн 14-р хорооны хэсгийн ахлагч З.Ноосонхүүгийн амьдардаг хаяган дээр нэмж бичигдсэн хүмүүс

 

.СБД-ийн 14-р хорооны хэсгийн ахлагч Б.Даваахүүгийн амьдардаг хаяган дээр нэмж бичигдсэн хүмүүс

 

СБД-ийн 14-р хорооны засаг дарга Ж.Энхзаяагийн амьдардаг хаяган дээр нэмж бичигдсэн хүмүүс.

 

СБД-ийн 15-р хорооны засаг дарга байсан одоо тус дүүргийн 19-р хорооны засаг дарга Д.Балжиннямын амьдардаг хаяган дээр илүү бичигдсэн хүмүүс.

 

 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top