Улсын нийслэл Улаанбаатарын төв хэсэг, дөрвөн хайрханы хойморт дүнхийн байдаг Чингэлтэйчүүд дүүргийнхээ засаг дарга Даваагийн Ганболдод ам сайтай байна. Тэрээр 2008 оноос хойш тус дүүргийн засаг даргаар ажиллаж байгаа юм. Өдгөө Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 17-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Ганболдын дүүрэгтээ хийж, хэрэгжүүлсэн ажлууд олон. Тухайлбал Чингэлтэй дүүргийн “Өдөрлөг” тохижуулах ажлын хүрээнд,320 мкв талбайг байгалийн чулуугаар, 428 мкв талбайг өнгөт хавтангаар хучих, 2115 мкв талбайд зүлэгжүүлэх, 3720 ширхэг сөөг нөхөн тарих, орчин үеийн шийдэл бүхий гэрэлтүүлэг хийсэн нь хотын өнгө үзэмжийг нэмсэн ажил болжээ. Мөн тус хорооны 50, 51 дүгээр байрны дунд ногоон байгууламж, гэрэлтүүлэг, сандал, сүүдрэвч, хүүхдийн тоглоомын талбай бүхий бичил цэцэрлэг байгуулан, ашиглалт хамгаалалтыг харьяа СӨХ-д гэрээгээр хүлээлгэн өгчээ. Төрийн ба төрийн бус, ОУБ-ын хандив тусламжаар сургууль, цэцэрлэгүүдийн компьютерийн тоог үе шаттайгаар нэмэгдүүлэн компьютерын тоог 686-аар нэмэгдүүлэн тоог 22,7 хувьд хүргэсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )