“МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”-ээс жанжин Д.Сүхбаатарын талбайн өмнөх зайд сонгуулийн сурталчилгааны том самбараа үнэ хөлсийг нь төлж, гэрээ байгуулсны үндсэн дээр байрлуулжээ. Гэтэл уржигдар шөнө уг самбарыг авч хаяж, оронд нь Эх орончдын нам өөрийн сурталчилгааны самбараа байрлуулсан байна. Лавтай эх сурвалжаас өгсөн мэдээллээр эрх бүхий этгээд хот, дүүргийн захиргааны оролцоогүйгээр самбар түрээслэгч компанийг өдөр шөнөгүй дарамталсаар авхуулсан гэнэ. Хэрвээ “Шударга ёс” эвслийн сурталчилгааны самбарыг нэн даруй авч хаяхгүй бол та бүхний самбар байрлуулах эрхийг цуцална, самбарын чинь суурийг шууд тайрч хаяна хэмээн айлган сүрдүүлжээ. Монгол Улсын хуулиар УИХ болон орон нутгийн сонгуульт компанит ажлын үеэр улс төрийн намууд үйл ажиллагаа, уриа лоозонгоо сурталчилж, олон түмэндээ хүргэх тэнцүү эрхтэй билээ. Гэтэл эрх мэдэлтнүүд мэдээллийн эрх чөлөөнд ийнхүү халдаж Монгол Улсад намын цензур тогтоосныг ийнхүү зарлан тунхагласан байна. Монголд намын цензур тогтжээ.
П.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )