Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны 43-7-д оршин суудаг иргэн Баяраагийн ам бүлийн тоог 10 болгон нэмсэн зөрчил илэрчээ. Тэрээр эхнэр 2 хүүхдийн хамт ам бүл дөрвүүлээ амьдардаг юм байна. Иймээс тойргийн хороондоо хандаж, манай ам бүлийг 6-гаар нэмчихсэн байна. Энэ зөрчлийг арилгаж өгнө үү хэмээн хүсэлт гаргахад “Та юу яриад байгаа юм. Дээрээс ирсэн тоогоор танайх ам бүл 10лаа гэж заасан байна ш дээ” гэж загнаж буцаасан байна. Иргэн Баяраагийн хэлснээр энэ зөрчил анх удаа гарч байгаа зүйл биш бөгөөд 2008 оны сонгуулиар ч гэсэн тэдний ам бүлийн тоо эрс нэмэгдсэн байсан гэнэ. Эрх баригч намууд төрийн эрхийг хууль бусаар авахын тулд иймэрхүү зөрчил гаргах нь эрс нэмэгдсэн тул иргэд та бүхэн ч гэсэн хариуцлагатай хандаж ам бүлийнхээ тоог тулгаж шалгана уу хэмээн уриалж байна.
П.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )