УИХ-ын сонгуулийн 10-р тойрог, Өвөрхангай аймагт ИЗНН-аас нэр дэвшигч Иргэдийн шударга шүүх ТББ-ын гүйцэтгэх захирал Бямбаагийн Мөнх-Алдарын сонгуулийн сурталчилгаа хөдөө орон нутагт амжилттай явагдаж байна. Нэр дэвшигч Хархорин сумын хүнс бараан зах, болон хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдтэй уулзан ИЗНН-ын мөрийн хөтөлбөрөө танилцуулан амьдрал ахуйд нь тулгамдсан асуудалын талаар санаа бодлоо солилцов. Тус сумынхан ИЗНН-аас дэвшүүлж буй “Амьдрал” мөрийн хөтөлбөрөөс Хувь хүний амьдрал, өрх гэрийн амьдрал мөрийн хөтөлбрийг амьдралд яаж нэвтрүүлэх талаар иргэд сонирхон асууж байв. Нэр дэвшигч Хархорин сумын иргэд сонгогчтой уулзах үеэрээ Монгол улс нь байгалын баялаг нөөц ихтэй улс орны тоонд ордог уул уурхайгаас олсон ашиг-г нийгмийн халамж болгон хавтгайруулах биш харин өрх гэрийг дэмжих сан бий болгох төрийн зохицуулалт хийх хэрэгтэй юм. Нутгийн хувиараа хөдөлмөр эрхлэгчид ИЗНН-ыг дэмжин паралментад бүлэг байгуулах ерөөл дэвшүүлж байлаа.
Сэтгэгдэл ( 0 )