УИХ-ын сонгуулийн Архангай аймгийн 1 дүгээр тойрогт
МАХН-МҮАН-ын ШУДАРГА ЁС ЭВСЭЛ-ээс нэр дэвшигч Баянжаргалын Цогтгэрэл Архангай аймгийн Тагнуул, Прокурор болон Цагдаагийн байгууллагад хандан гомдол гаргасан байна.
“МАХН-МҮАН-ын ШУДАРГА ЁС ЭВСЭЛ”-ийн сонгуулийн штабаас зарим хэсгийн сонгогчийн нэрсийн жагсаалтад олон тооны хүн нэмэгдсэн асуудлаар холбогдох мэдээллийг шалгуулахаар 2012 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн Архангай аймгийн 1 дүгээр тойргийн хороо, Архангай аймгийн улсын бүртгэлийн хэлтэс болон хууль хяналтын бусад байгууллагад хүргүүлсэн боловч бидэнд эрх бүхий байгууллагуудаас ямарваа хариуг ирүүлэлгүй өнөөг хүрлээ.
Бид Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт сонгуулийн сурталчилгааны материал тараах явцдаа айл өрхүүдээр нэг бүрчлэн орж, нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчийн талаар болон тухайн хаяган дээр амьдарч байгаа сонгуулийн насны иргэдийн талаархи мэдээллийг авахад тухайн хэсгээс сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчийн 10 гаруй хувь буюу нийт 245 хүн тухайн бүртгэгдсэн хаяган дээрээ амьдардаггүй нь тогтоогдлоо(эдгээр зөрчлийн талаархи мэдээллийг хавсаргав).
Нэг сумын нэг хэсэг дээр энэ хэмжээний зөрчил байгаа тул үлдэх 100 хэсэг дээр мөн тооны хүн нэмэгдэнэ гэж үзвэл тойргийн хэмжээнд 2000 сонгогчийг нэмж хууль бусаар бүртгэсэн байх магадлалтай байна. Бидэнд байгаа мэдээллээр 2008 оны сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн сонгуулийн насны иргэдийн тоо 2012 онд нийт 23 орчим хувиар өссөний цаад шалтгаан нь үүнтэй холбоотой байхыг үгүйсгэх аргагүй юм.
Хэдийгээр хаягийн зөрчил нийтлэг байгаа явдлыг иргэд улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хайнга ханддаг, шилжилт хөдөлгөөнөө зохих журмын дагуу бүртгэлийн байгууллагад бүртгүүлдэггүйтэй холбон тайлбарлаж болох боловчорон даяар явагдсан шинэчилсэн бүртгэлийн үйл ажиллагаа дууссанаас хойших жил гаруйхны хугацаанд нийт сонгуулийн насны иргэдийн хаягийн бүртгэлийн 10 ба түүнээс дээш хувиар зөрчилтэй байна гэдэг нь байж болшгүй үйлдэл юм. Үүнийг бүртгэлийн зөрчил, иргэний хариуцлагагүй байдалтай холбон тайбарлахаас илүүтэйгүүр сонгуулийн үр дүнг луйвардах зорилгоор “царцааны нүүдэл” зохион байгуулах гэж байгаа, аль эсхүл сонгуулийн ирцийг санаатайгаар унагаж, УИХ-ын ээлжит сонгуулийг хүчингүйд тооцуулахад чиглэсэн, зохион байгуулалттай үйлдэл гэж тайлбарлахаар байна.
Түүнчлэн олон тооны нас барсан хүнийг бүртгэсэн тухай ч мэдээлэл бидэнд ирж байгаа бөгөөд ийнхүүнас барсан хүний нэрийг сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэснээр тэдгээр хүмүүс нь төрийн нийгмийн болон халамжийн жагсаалтад мөн давхар албан ёсоор хамрагдах эрх нээгдэнэ. Ийнхүү хууль бусаар бүртгүүлсэн албан тушаалтнууд тэтгэвэр, тэтгэмж, хүний хөгжил сангийн 21000 төгрөгийг талийгаачдын нэрээр завшдаг байх үндэстэй юм.
Иймд энэхүү нөхцөл байдлыг шалган тогтоож, сонгогчийн нэрсийн жагсаалтыг эрх бүхий байгууллага, албан тушаалтан үйлдэхдээ алдаа дутагдал гаргасан нь Эрүүгийн хуулийн 821 дүгээр зүйлд заасан “сонгуулийг будлиантуулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуувилдаан зохион байгуулах” гэмт хэмгийн бүрэлдэхүүнтэй эсэхийг шалган тогтоож өгөхийг хүсье гэж УИХ-ын сонгуулийн Архангай аймгийн 1 дүгээр тойрогт
МАХН-МҮАН-ын ШУДАРГА ЁС ЭВСЭЛ-ээс нэр дэвшигч Баянжаргалын Цогтгэрэл Архангай аймгийн Тагнуулын газарт хандан гаргасан өргөдөлдөө дурьджээ
П.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )