ИЗНН ялжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

ИЗНН-ын сонгуулийн сурталчилгааны хаалт өнөөдөр Соёлын төв өргөөнд боллоо. Сурталчилгаа эхэлснээс хойш  21 хоногийн  турш Монгол орныхоо өнцөг булан бүрт очиж иргэдийнхээ дунд  ажиллаж “Амьдрал” хөтөлбөрөө  танилцуулан шударга, цэвэр өрсөлдөөнийг өрнүүлсэн байна. “Бид ялжээ” хэмээн ИЗНН-ын гишүүд дэмжигчид энэ үеэр итгэл дүүрэн хэлсэн юм. Үнэхээр тэд өөрийгөө, хүнд суртал, авлига, шударга бус зүйлийн эсрэг нэг итгэл үнэмшилтэй, иргэний зоригтой нэгдмэл байж чадсан учир ингэж хэлж байна. Сонгуулийн сурталчилгааны хугацаанд ч иргэд улстөрийн хамгийн цэвэр, үзэл баримтлалдаа тууштай, иргэний төлөө, ногоон үзлийг дээдэлсэн ИЗНН-ын цаг ирсэн гэдгийг сонгогчид хэлж байсан юм. Сайн цаг, шударга ёс ирж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top