Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг сонгуулийн өмнөх нэг сарын турш аймгуудад ажиллав. Өнгөрсөн онд орон даяр явж, “Монгол хүн” мөрийн хөтөлбөрөө иргэдийн санал бодлыг сонсон байж боловсруулсан тус нам Улсын баатараа Улаанбаатарт үлдээж, намын дарга нь орон нутгуудаар ажиллаж байгаа нь нэгийг өгүүлнэ.
Ямар ч байсан ард түмний өмнө тулгамдсан асуудалд шийдэл хайсан “Монгол хүн” мөрийн хөтөлбөрөө боловсруулснаа, шилдэг боловсон хүчин, шилдэг лидер, шинийг санаачлагчдаа УИХ-д нэр дэвшүүлснээ, олуулаа хөгжихийн тулд орон нутгийнхны дэмжлэг хэрэгтэй байгааг өөрийн биеэр АН-ын дарга илэрхийлж явсан юм.
Тэрбээр Ховд, Увс, Баян-Өлгий, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Дундговь, Архангай, Булган, Орхон аймагт ажиллан, иргэдтэйгээ халуун яриа өрнүүлж, намынхаа бодлогыг танилцуулж явсан бол Улаанбаатар хотыг зөв дэд бүтэцтэй, зөв зохион байгуулалттай болохын төлөө Улсын баатар Э.Бат-Үүл УИХ-ын зөөлөн сэнтийнээс татгалзан, ИТХ-д хүч үзээд байгаа.
Ардчилсан нам үнэхээр Монголын хөгжлийн төлөө тулхтай, төлөвшсөн, нэгдсэн бодлоготой, ардчилалтай, ил тод нээлттэй байж чаддаг, бусдаас хувь илүү улстөрийн хүчин болохыг энэхүү үйл явц харуулж байна. Тэдэнд гол нь Монголоо хөгжүүлэх цогц бодлого байна. Одоо ялуулах л үлдлээ.
Сэтгэгдэл ( 0 )