Хоосон ордон сахисан жагсагчид таржээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Төрийн ордны хашааны баруун хаалган дээр цаг гаруй жагсч, шүгэлдэж, хашгирсан “Зэс эрдэнийн хувь” хөдөлгөөнийхөн сая тарлаа. Тэд Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн хуучин овоолгыг ашиглах зөвшөөрөл авахын тулд Засгийн газрынхантай уулзах хүсэлт тавьжээ.

Гэвч сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдөр болох өнөөдөр УИХ, Засгийн газрынхан бүгд сурталчилгааны хаалтаа хийж буй тул Төрийн ордон эзгүй, тэдэнтэй уулзах хүнгүй шахам байна.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top